ШИНЖЛЭХ УХААНЫ АЖИЛТНЫ ӨДӨР

Монгол Улсад шинжлэх ухааны салбар үүсч хөгжсөний 100 жил, ШУ-ны ажилтны өдөрт зориулсан арга хэмжээг зохион байгууллав. Үүнд:
1. “Тэргүүний судлаач багш”-аар АБДС-ийн ЭЗМТ-ийн профессор Д.Энхчимэг
2. “Шилдэг бүтээл”-ээр    1-р байранд: хурандаа Б.Түмэн, С.Ганбямба, дэд хурандаа Г.Ганзориг нарын хамтын бүтээл “Операц, байлдаанд цэргийн удирдлага”
3. “Шилдэг сурах бичиг”-ээр

                                        1-р байранд: а/х,С.Наранхүү /ЦНДС-ийн АЦТ-ийн багш/ “Агаарын хөлгийн тийрэлтэт хөдөлгүүрийн бүтэц, бат бөх чанар”

                                        2 -р байранд: Д.Сайнбаяр /АБДС-ийн багш/ “General Physics-Ерөнхий физик”

                                        3-р байранд: Ж.Хүрэл, х/ч, Л.Одмаа /АБДС-ийн багш/ “Цэргийн радиотехникийн холбоо-1”

4. Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан шинжлэх ухааны салбарт идэвх зүтгэл гарган, үр бүтээлтэй ажиллаж байгаа ажилтнуудад Шинжлэх ухааны Ададемийн “Хүндэт жуух” бичгээр 4 хүн, мөн прокурорын байгууллагын 90 жилийн ойн медалиар 3 хүн, Сүхбаатар дүүргийн Цэргийн штабын нэрэмжит шагналаар 3 хүнийг тус тус шагнав.
5. ҮБХИС-ийн Эрдмийн зөвлөлийн 2021 оны 06 дугаар сарын 14 өдрийн хуралдааны шийдвэр, ҮБХИС-ийн захирлын 2021 оны 06 дугаар сарын 24-ны өдрийн Б/116 дугаар тушаалын дагуу “ҮБХИС-ийн профессор” цолоор 4, “ҮБХИС-ийн дэд профессор” цолны үнэмлэхийг 7 багш, судлаачдад гардуулав.

                                   ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН ХЭЛТЭС