“ШУДАРГА ЁСНЫ КЛУБ” БАЙГУУЛАХ НЭЭЛТИЙН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Их сургуулийн сонсогч, оюутан, залуусын шударга байдлын түвшинг нэмэгдүүлэх, сургуулийн орчинд шударга ёсны үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, шударга байх соёлыг түгээх зорилгоор ҮБХИС-ийн сонсогч, оюутнуудыг түшиглэн “Шударга ёсны клуб” байгуулах нээлтийн арга хэмжээг Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэстэй хамтран 2023 оны 10 сарын 27-ны өдрийн 16:30-17:30 цагт тус сургуулийн “Соёлын төв”-д зохион байгууллаа. Нээлтийн арга хэмжээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Ихмөрөн, ахлах ажилтан, ахлах комиссар Б.Тэрбиш, комиссар Н.Батчулуун, М.Жамъянчойжил нар хүрэлцэн ирж, тус сургуулийн харьяа Цэргийн нэгдсэн дээд сургууль болон Аюулгүй байдлын дээд сургуулийн 1-4 курсын 420 гаруй сонсогч, оюутнуудыг хамруулан нээлтийн арга хэмжээг хамтран зохион байгууллаа.