ВОЛЕЙБОЛЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН-2021

ҮБХИС-ийн 2021 оны Волейболын аварга “Эмэгтэй баг” шалгаруулах, тэмцээн тус сургуулийн “Спорт цогцолбор”-т амжилттай явагдаж дүнгээ гаргалаа.
Тэмцээнд 12 багийн 180 гаруй тамирчид оролцсноос Тэргүүн байрт Мэдээлэл сурталчилгаа, соёл, хүмүүжлийн тасгийн дарга, дэд хурандаа О.Ичинноров ахлагчтай “Чандмань одон” баг шалгарч 2021 оны волейболын аварга “Эмэгтэй баг”-аар шалгарсан бол, дэд байрыг Сургалтын хэлтсийн дарга, хурандаа Г.Болор ахлагчтай “Ирээдүй” баг, Гутгаар байрыг Ахисан түвшний сургалтын албаны дарга, дэд хурандаа Д.Отгонцэцэг ахлагчтай “Бид чадна” багууд тус тус эзэллээ.
Тэмцээний нээлтэд зориулж Мэдээлэл сурталчилгаа, соёл, хүмүүжлийн тасгийн дарга, СТА, дэд хурандаа О.Ичинноров төрөлх сургуулийнхаа 100 жилийн ойд зориулан бүтээсэн шинэхэн уран бүтээл болох СТА О.Эрдэнэцогын хөгжим, О.Ичинноровын шүлэг “Чандмань одонт цэргийн их сургууль” дуугаараа баг, тамирчдад амжилт хүсэж ая дуугаа өргөв.
Тэмцээний нээлт, хаалтын ажиллагаанд тус сургуулийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, хурандаа Ө.Эрдэнэ-Очир, Эрдэм шинжилгээ, нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал, шинжлэх ухааны доктор, профессор, хурандаа Б.Өлзийхуяг нар оролцож баг, тамирчдад баяр хүргэж, шагнал гардуулж, дараа дараагийн тэмцээнүүдэд амжилт хүссэн юм.

Дэд хурандаа О.Ичинноров ахлагчтай 2021 оны Волейболын аварга “Чандмань одон” баг

Дэд байр: Хурандаа Г.Болор ахлагчтай “Ирээдүй” баг

Гутгаар байр: Дэд хурандаа Д.Отгонцэцэг ахлагчтай  “Бид чадна” баг