“Эрдмийн бага чуулган-2023” багш, оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Аюулгүй байдлын дээд сургуулийн хичээлийн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эрдмийн бага чуулган-2023” багш, оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Тус сургуулийн хэмжээнд нийт багшийн 45, оюутны 37 илтгэл, бүтээл хэлэлцэгдсэнээс

  1. Байгаль, техникийн ухааны багшийн шилдэг илтгэлээр МТТ-ийн профессор Т.Уянга, ахлах багш О.Энхцэцэг нарын “Хичээлийн суралцахуйн үр дүн ба үнэлгээний төлөвлөлт” илтгэл
  2. Нийгэм, цэргийн ухааны багшийн шилдэг илтгэлээр ОУХНУТ-ийн дарга С.Мандалмаагийн “Чанарын дотоод баталгаажуулалтын өнөөгийн байдалд хийсэн судалгаа” илтгэл
  3. Байгаль, техникийн ухааны оюутны шилдэг илтгэлээр ИТ-ийн М2-412 бүлгийн оюутан Г.Баянжаргал, М.Дэлгэржаргал нарын “Биодизель түлш гаргаж авах боломж” илтгэл, удирдагч багш ИТ-ийн профессор Б.Дарханцэцэг
  4. Нийгэм, цэргийн ухааны оюутны шилдэг илтгэлээр ЭЗМТ-ийн М1-303 бүлгийн оюутан М.Намуун-Эрдэнэ, А.Хулан нарын “Оюутны хөгжилд бизнес сэтгэлгээ ба коүчингийн хэрэгцээ” илтгэл, удирдагч багш ЭЗМТ-ийн багш Б.Баянхишиг
  5. Инновацийн бүтээгдэхүүн, шинэ техник, технологи төрөлд МТТ-ийн дарга, доктор Б.Лхагвадоржийн “Цэргийн холбооны системийн автомат тооцоолуур” бүтээл
  6. Эрдэм шинжилгээний шилдэг бүтээлийн төрөлд МТТ-ийн Ф-408 бүлгийн оюутан А.Баяннамсрайн “Easy dayabase программ хангамж” бүтээл, удирдагч багш МТТ-ийн дарга, доктор Б.Лхагвадорж бүтээл, илтгэлүүд шалгарав.