ҮБХИС-аас Монгол улсын мэргэн цолтон төрлөө

Мөсөн сурын харвааны Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 11-13 ны өдрүүдэд явагдлаа. Уг тэмцээнд ҮБХИС-ийн Сургалтын хэлтсийн хээрийн сургалтын төвийн автоматжуулалт, цахилгаан сүлжээний техникч дэд ахлагч Н.Алтантулга 20 сумандаа 20 онож түрүүлэн мөсөн сурын харвааны “Монгол Улсын мэргэн’ цолны болзол хангалаа.