ҮБХИС-ИЙН БАГШ НАРТ NАТО-/DEEP/ “БАТЛАН ХАМГААЛАХ БОЛОВСРОЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ ХӨТӨЛБӨР”-ИЙН ХҮРЭЭНД “MASTER INSTRUCTOR” СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

DEEP “Батлан хамгаалах боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр” нь Батлан хамгаалах салбарын шинэчлэл, чадавхийг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны хүрээнд “Энхийн төлөө түншлэл” консерциумаас санаачлан хэрэгжүүлж буй орчин үеийн дэвшилтэт сургалтын арга зүй, инновацын туршлагыг түншлэгч орнуудын цэргийн мэргэжлийн боловсролын байгууллагуудад нэвтрүүлдэг урт хугацаатай хэрэгжүүлж буй цогц арга хэмжээ юм. Энэ хүрээнд ҮБХИС-ийн багшлах бүрэлдэхүүний заах арга зүйд чиглэсэн үе шаттай сургалтуудыг зохион байгуулдаг.
Энэ удаа НАТО-ийн “Батлан хамгаалах боловсролыг хөгжүүлэх хөтөлбөр”-ийн сургагч багш нар болон харьяаллын сургуулиудын багш нарын төлөөлөлтэй хамтран насанд хүрэгчдийн боловсрол, сурах хэв маяг, үндсэн ойлголт болон тэргүүн туршлагуудад түшиглэсэн идэвхитэй болон интерактив сургалтын аргуудыг ашиглан хичээлийн хөтбөлбөр, төлөвлөлтүүдийг боловсруулах “Master instruсtor” сургалтыг 2023 оны 12 дугаар сарын 4-нөөс 8-ны өдрүүдэд амжилттай зохион байгууллаа.