ҮБХИС-ИЙН БАГ, ТАМИРЧИД МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЖЭЭ

2023 оны 12 дугаар сарын 1, 2-нд Спортын төв ордонд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын “Сонгодог пауэрлифтинг”-ийн аварга шалгаруулах тэмцээн болж өндөрлөжээ.
ҮБХИС-ийн баг тамирчид амжилттай оролцож,
Эмэгтэй -63кг-ийн жинд АБДС-ийн НУ-210 ангийн оюутан Н.Наранзаяа хэвтээ шахалтын төрөлд алтан медаль,
ЦНДС-ийн ЦХИ-н 4-р курсийн сонсогч Б.Анардэлгэр хэвтээ шахалтын төрөлд мөнгөн медаль,
Мастер-1 ангилалд ЦБТТ-ийн багш А.Амарсүрэн хэвтээ шахалтын төрөлд мөнгөн медаль, штангтай суултын төрөлд мөнгөн медаль, штанг газраас татах төрөлд мөнгөн медаль хүртсэн байна.
Баг, тамирчдад баяр хүрье.