ҮБХИС-ИЙН ХҮНДЭТ ДОКТОР Б.ТҮМЭН ЦЭРГИЙН ШИНЖЛЭХ УХААНЫ ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛЛАА

Монгол Улсын гавьяат багш, ҮБХИС-ийн хүндэт доктор, доктор, профессор хурандаа Дугаржав овогтой Батын Түмэн нь 2023 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Цэргийн шинжлэх ухааны докторын зэрэг хамгаалах эрдмийн зөвлөлд “Монгол Улсын Зэвсэгт хүчний цэргийн бүлэглэлээр хориглох операцад бэлтгэх, түүнийг явуулах асуудалд” сэдвээр Цэргийн шинжлэх ухааны доктор (Sc.D)-ын зэрэг амжилттай хамгааллаа.
Эрдэм шинжилгээний ажлын зөвлөхөөр МУ-ын Шинлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Цэргийн шинжлэх ухааны доктор /Sc.D/, профессор, хошууч генерал О.Үржин ажиллаа.
Цэргийн шинжлэх ухааны доктор /Sc.D/ Б.Түмэн таны цаашдын эрдмийн их үйлсэд өндөр амжилт хүсэе.