ҮБХИС, ШУТИС, ХААИС-ИЙН ИНЖЕНЕРИЙН СУРГУУЛИУДЫН ХООРОНД СПОРТ АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг ҮБХИС, ШУТИС, ХААИС-ийн инженерийн сургуулиудын дундах спорт арга хэмжээ нь 2023 оны 11-р сарын 11-ний өдөр ШУТИС-ийн Механик тээврийн сургууль дээр зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд “Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн – Аюулгүй байдлын дээд сургууль”, “Шинжлэх ухаан технологийн их сургуулийн – Механик тээврийн сургууль”, “Хөдөө аж ахуйн их сургуулийн – Инженер технологийн сургууль”-ууд сагсан бөмбөг, гар бөмбөг, шатар, ширээний теннис гэсэн 4 төрлөөр өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
ҮБХИС-ийн Аюулгүй байдлын дээд сургуулийн багш нараас бүрдсэн баг тамирчид амжилттай оролцож нийлбэр дүнгээр 2-р дугаар байрт шалгарав.
Энэхүү тэмцээн нь ковид цар тахлын улмаас 3 жилийн турш завсарласны эцэст энэ жилээс зохион байгуулагдаж цаашлаад зөвхөн спортын тэмцээн уралдаанаар хязгаарлагдахгүй эрдэм шинжилгээ, судалгааны ажлын хүрээнд хамтран ажиллах, харилцан туршлага солилцох, хамтарсан хөтөлбөрийг хэрэгжүүлж хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр удирдлагын түвшинд ярилцаж тохиролцсоноороо онцлог болж байна.
Эхний ээлжд АБДС-ийн Инженерчлэлийн тэнхимийн “Авто инженерчлэл” хөтөлбөр ШУТИС-ийн МехТС-ийн “Авто инженерчлэл” хөтөлбөр хооронд хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Мөн дээрх сургуулиуд хамтран 2024 оны 1-р сард багш нарын эрдэм шинжилгээ, онол практикийн бага хурлыг ХААИС-ийн ИТС дээр, 2024 оны 3-р сард оюутнуудын ЭШ-ний бага хурлыг ҮБХИС-ийн АБДС зохион байгуулахаар боллоо.