“ҮНДСЭН ХУУЛЬ-ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ” ӨДӨРЛӨГ БОЛЛОО

ҮБХИС-ийн АБДС-ийн Олон улсын харилцаа, нийтийн удирдлагын тэнхимийн “Үндсэн хууль-Үндэсний бахархал” сэдэвт өдөрлөг, арга хэмжээ 2023 оны 11-р сарын 27-нд амжилттай болж өндөрлөлөө.
“Монгол Улсын анхдугаар Үндсэн хууль батлагдсан өдөр”-ийг тохиолдуулан суралцагчдад Үндэсний бахархал үнэт зүйл, өв соёл, Монгол бичиг, Монгол улсын Үндсэн хуулийг сурталчилах, Үндсэн хуулийн эрх зүй хичээлийн хүрээнд оюутнуудын олж авсан мэдлэгийг бататгах, харилцан мэдлэг, мэдээлэл солилцох, мэдлэг бүтээх чадамж эзэмшүүлэх зорилгоор тус өдөрлөгийг зохион байгуулжээ.
Өдөрлөгөөр дараах ажлуудыг цогц байдлаар амжилттай зохион байгуулсан байна. Үүнд:
– Үндсэн хууль: Уламжлал ба Шинэчлэл сэдэвт эрдэм шинжилгээний илтгэл, хэлэлцүүлэг
– Монгол Улсын үндсэн хууль- Үндэсний бахархал сэдэвт контентын уралдаан
– “Монгол бичиг-Үндэсний бахархал” сэдэвт бийрэн татлагат бичиг, цэвэр бичигтэн шалгарауулах тэмцээн, бүтээлийн үзэсгэлэн
– “Үндсэн хуулиа хэн сайн мэдэх вэ? АХА асуулт хариултын танин мэдэхүйн тэмцээн
– Үндсэн хууль, түүнтэй холбогдох ном сурах чигийн үзэсгэлэн
– Монгол улсын үндсэн хуулиудын бүтэц онцлог/1924, 1940, 1960, 1992 он/ танилцуулга
– Бүлэг бүрийн урлагийн тоглолт, мэндчилгээ зэрэг үйл ажиллагаануудыг зохион байгуулжээ.