ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ТЭРГҮҮНИЙ ТЭНХИМ /ТӨВ/, БАГШ НАР ШАЛГАРЛАА

ҮБХИС-ийн түүхт 100 жилийн ой, Монгол улсад орчин цагийн шинжлэх ухааны салбар үүсч хөгжсөний 100 жил, дэлхийн багш нарын 27 дахь, Монголын багш нарын 55 дахь удаагийн баярыг тохиолдуулан ҮБХИС-ийн тэргүүний тэнхим /төв/, багш нараа тодрууллаа.

Энэ удаагийн тэргүүний тэнхим /төв/-өөр Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Цэргийн холбоо, кибер аюулгүй байдлын тэнхим, тэргүүний багшаар Аюулгүй байдлын дээд сургуулийн Электроникийн тэнхимийн багш Т.Уянга нар шалгарлаа.

Тэргүүний тэнхим /төв/-ийн шалгаруулалтын 2-р байранд Аюулгүй байдлын дээд сургуулийн Эдийн засаг, менежментийн тэнхим, 3-р байранд Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн мэргэжил олгох сургалтын тэнхим, тэргүүний багшийн шалгаруулалтын 2-р байранд Батлан хамгаалах удирдлагын академийн багш, хошууч Г.Баярбат, 3-р байранд Цэргийн нэгдсэн дээд сургуулийн багш, ахмад Б.Лхагважав, Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн багш, сургагч ахлагч Э.Энхтайван, тусгай байранд Цэргийн хөгжмийн коллежийн багш, дэслэгч Ц.Сүхбат, Гадаад хэлний сургалтын төвийн багш Р.Онон нар шалгарлаа.

Тэргүүний тэнхим /төв/, багш нартаа халуун баяр хүргэж, цаашдын ажил, хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье!

СУРГАЛТЫН ХЭЛТЭС