Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн эрдэмтэд олон улсын эрдэм шинжилгээний хуралд оролцлоо

Олон улсын цэргийн шинжлэх ухааны нийгэмлэг (The International Society of Military Sciences)-ээс  “Progress in Military Sciences for Resilience and Cohesionin the Face of New Forms of Disruption” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2021 оны 10 дугаар сарын 11-14-нд Канадын Онтарио хотод  зохион байгууллаа. Тус хуралд Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд Австрийн үндэсний батлан хамгаалах академи, Балтийн батлан хамгаалахын коллеж, Данийн батлан хамгаалахын коллеж, Канадын хатан хааны цэргийн коллеж, Финляндын үндэсний батлан хамгаалахын академи, Нидерландын үндэсний батлан хамгаалахын академи, Норвегийн батлан хамгаалахын их сургууль, Португалийн цэргийн хүрээлэн, Шведийн батлан хамгаалахын их сургууль зэрэг 20 гаруй орны батлан хамгаалах их сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 90 гаруй эрдэмтэн судлаачид 10 салбар хуралдаанд оролцож, сүүлийн үед явуулсан өөрсдийн судалгааны ажлын үр дүнгээ хэлэлцлээ.

Монгол Улсын Үндэсний батлан хамгаалахын их сургууль Олон улсын цэргийн шинжлэх ухааны нийгэмлэгт энэ онд элсэж, олон улсын батлан хамгаалах салбар, цэргийн шинжлэх ухааны судлаач нартай эрдэм шинжилгээ судалгааны үр дүнгээ хуваалцаж, шинжлэх ухааны эргэлтэд оруулах боломж нээгдэж байна.

Олон улсын эрдэм шинжилгээний хуралд Үндэсний батлан хамгаалахын их сургууль, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн эрдэмтэн судлаачдаас Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Эрдэм шинжилгээ нийгмийн түншлэл хариуцсан дэд захирал,  доктор (Sc.D), профессор,  хурандаа Б.Өлзийхуяг, Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн дэд захирал, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), профессор, хурандаа Т.Соронзонболд,  Стратеги судалгааны хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор (Ph.D), хурандаа Ж.Мэндээ, Батлан хамгаалдах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн Аюулгүй байдал батлан хамгаалах судлалын төвийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан доктор (Ph.D), дэд профессор Х.Орхончимэг нар оролцлоо. Тус хуралд  оролцогчид “The issue of development of a new defense education system in Mongolia ”  сэдэвт илтгэлийг амжилттай хэлэлцүүлсэн юм.

Цаашид цэргийн урлаг, шинжлэх ухааны чиглэлийн судалгаа, академик боловсролын асуудлуудаар олон орны батлан хамгаалахын салбарын эрдэмтэн судлаачидтай хамтран ажиллах, судалгааны ажлаа өргөжүүлэх бүрэн боломжтой.