ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН АЛБАН ХААГЧДАД ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОЛОО

ҮХБИС-ийн бие бүрэлдэхүүнээс цэргийн мэргэжлийн III зэргийн шалгуур болзлыг шинээр хангасан 26, цэргийн мэргэжлийн III зэргийг бататгасан 8 цэргийн алба хаагчдад Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны А\07 дугаар тушаалын дагуу цэргийн мэргэжлийн III зэргийн тэмдэг, үнэмлэх гадуулах ажиллагаа боллоо.

Батлан хамгаалах салбартаа эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, цэргийн мэргэжлийн III зэрэг шинээр эзэмшсэн болон бататгасан цэргийн алба хаагчдад ҮБХИС-ийн Сургалт, цэргийн алба хариуцсан тэргүүн дэд захирал, их сургуулийн цэргийн мэргэжлийн салбар комиссын дарга, доктор (Ph.D), хурандаа Б.Энхзоргол баяр хүргэж үг хэллээ.

Тэрээр хэлэхдээ “Цэргийн мэргэжлийн зэрэг эзэмших нь алба хаагчдын сургалтын чанарт ахиц гаргах, албандаа хандах хандлага, нийгмийн хангамжийг нэмэгдүүлэх хөшүүрэг төдийгүй мэргэжлийн чадварлаг Зэвсэгт хүчнийг хөгжүүлэх зорилтыг хангахад чухал ач холбогдолтой” гээд цаашид цэргийн мэргэжлийн зэрэгтний тоог нэмэгдүүлэх, зэргээ ахиулахыг их сургуулийн бие бүрэлдэхүүнд уриалав.