ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ЭРДМИЙН СУРГУУЛИЙН МАГИСТР, ДОКТОРЫН ХӨТӨЛБӨРТ НЭМЭЛТ ЭЛСЭЛТ АВНА

2023-2024 оны хичээлийн жилийн нэмэлт элсэлт дараах хөтөлбөрөөр суралцагч элсүүлнэ. Үүнд:

Магистрын хөтөлбөр: 

  1. Батлан хамгаалах
  2. Цэргийн шинжлэх ухаан
  3. Аюулгүй байдал судлал
  4. Төрийн удирдлага
  5. Хуурай замын цэргийн сургалт
  6. Агаарын цэргийн сургалт
  7. Барилга инженерийн цэргийн сургалт
  8. Кибер аюулгүй байдлын цэргийн сургалт

Докторын хөтөлбөр:

  1. Батлан хамгаалах
  2. Цэргийн шинжлэх ухаан
  3. Аюулгүй байдал судлал

Магистр, докторын сургалтад элсэхийг хүсэгчид 2024 оны 01 дүгээр сарын 8 26-ны өдрүүдэд хичээлийн I дүгээр байр, Эрдмийн сургуулийн сургалт, судалгаа хөгжүүлэлтийн албаны 210 тоотод бүртгүүлнэ.

Бүртгүүлэхээр ирэхдээ дараах бичиг, баримтыг авч ирнэ. Үүнд:

  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Элсэн суралцах өргөдөл;
  • Төрийн албан хаагчийн анкет;
  • Магистрын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын диплом, докторын хөтөлбөрт элсэгч нь бакалаврын болон магистрын дипломын хуулбар;
  • Цээж зураг 2 хувь;
  • Бүртгэлийн хураамж 20000 ₮.

Элсэлтийн шалгалт: 2024 оны 02 дугаар сарын 01-02-ний өдрүүдэд хичээлийн I байрны 208, 209 тоот өрөөнд 09.30 цагт явагдана.

Магистр, докторын хөтөлбөрт элсэхээр бүртгүүлэгчдээс дараах шалгалтыг авна.

  • Мэргэжлийн шалгалт (бичгээр)
  • Ярилцлага
  • Гадаад хэл

Харилцах утас:

Сургалт, судалгаа хөгжүүлэлтийн алба: 88044966, 99780009, 99092890.