ОЛОН УЛСЫН “АХМАДЫН БАЯР”-ЫГ ТОХИОЛДУУЛАН АХМАДУУДДАА ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Олон улсын ахмадын баярын өдрийг угтаж Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Сүхбаатарын ба Байлдааны болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугын одонт Үндэсний батлан хамгаалахын их сургууль идэр залуу насныхаа эрч хүчийг ирээдүй хойч үеийнхээ сайн сайхан, энх цагийн бүтээн байгуулалт, улс орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө зориулан хөдөлмөрлөсөн ахмадуудаа жил бүрийн намар хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг сайхан уламжлалаа хадгалан энэ сарын 29-ны өдөр ахмад ажилтан, албан хаагчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Залуу насныхаа баяр баясгалантай мөчүүдээ дурсан, туулж өнгөрүүлсэн өдрүүдээрээ бахархаж, үнэт сургаалаа залуу хойч үедээ харамгүй зориулсан нийт ахмадууддаа эрүүл энх, саруул сайханыг хүсэн ерөөе.