2021 ОНЫ ШИЛДЭГ СУРГУУЛЬ

Монгол Улсын мэргэжлийн боловсролын ууган байгууллага, Сүхбаатарын одон, Байлдааны болон Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Жанжин  Д.Сүхбаатарын нэрэмжит ҮБХИС Монгол Улсын боловсрол, шинжлэх ухаан, батлан хамгаалахын салбарт чадварлаг боловсон хүчин, судлаачид бэлтгэсний түүхт 100 жилийн ойгоор Монголын их, дээд сургуулиудын консорциумын 2021 оны “ШИЛДЭГ ИХ СУРГУУЛЬ” боллоо.

Энэхүү амжилтыг бүтээсэн эрдмийн хамт олонд баяр хүргэж, цаашдын эрдмийн их үйлст амжилт бүхний дээдийг хүсье.