“ABU-ROBOCON 2022” ҮНДЭСНИЙ АВАРГА ШАЛГАРУУЛАХ РОБОТЫН ТЭМЦЭЭНД ҮБХИС-ИЙН “АРАВТ” БАГ ОРОЛЦЛОО

ABU /Ази-Номхон далайн орнуудын өргөн нэвтрүүлгийн холбоо/-оос жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ABU-Robocon 2022” роботын тэмцээн Монгол Улсад 22 дахь жилдээ зохиогдож буй тус тэмцээнд их, дээд сургуулиудын 10 багийн оюутан, залуус өөрсдийн зохион бүтээсэн роботуудаар даалгавар гүйцэтгэн өрсөлдсөн юм.

Тэмцээн Монголын үндэсний олон нийтийн радио телевиз, Үндэсний батлан хамгаалахын их сургууль хамтран 2022 оны 06 дугаар сарын 05-нд ҮБХИС-ийн Алтан-Илд спорт цогцолборт явагдлаа.

ҮБХИС-ийн “Аравт” багийн гишүүд тэмцээний даалгаварт үндэслэн шидэгч  R1, R2 гэсэн 2 төрлийн робот зохион бүтээж амжилттай оролцож III байр эзэллээ.

“ABU Robocon 2022” үндэсний аварга шалгаруулах тэмцээнд I байранд ШУТИС-ийн МХТС-ийн “SICT” баг, II байранд ШУТИС-ийн МТС-ийн Монхорус баг, III байранд ҮБХИС-ийн Аравт баг, МУИС-ийн ХШУИС-ийн Соёмбо баг тус тус шалгарлаа.

Багийн удирдагч багшаар Эрдэм шинжилгээ, инновацын хэлтсийн Инновацын мэргэжилтэн дэслэгч Л.Бямбажаргал, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн Агаарын цэргийн тэнхимийн багш ахлах дэслэгч Б.Мандалбаяр, Аюулгүй байдлын дээд сургуулийн Электроникийн тэнхимийн багш Ч.Нацагням, О.Энхцэцэг нар ажиллаж, мэргэжлийн чиглэлээр онолын тооцоолол, симуляц-загварчлал, програмчлал, 3D технологи, системийн загварчлал, туршилт-зүгшрүүлэлтийн ажилд сонсогч, оюутнуудыг сурган дадлагажуулж туршлага хуримтлууллаа.

Багийн ахлагчаар АБДС-ийн Электроникийн тэнхимийн 2-р дамжааны оюутан М.Дамдинбазар, багийн гишүүнээр АБДС-ийн Электроникийн тэнхимийн 3-р дамжааны оюутан Ц.Очир-Эрдэнэ, АБДС-ийн Электроникийн тэнхимийн 2-р дамжааны оюутан Х.Өлзийбаяр, ЦНДС-ийн Цэргийн инженерийн 3-р дамжааны сонсогч Б.Баттөгс, ЦНДС-ийн Артиллер, зэвсгийн тэнхимийн 3-р дамжааны сонсогч Т.Баярбаатар, БХМСҮТ-ийн Зенитийн пуужингийн гар дагаврын операторын сонсогч Б.Амаржавхлан нар оролцлоо.

Монгол Улсын Зэвсэгт Хүчний ирээдүйн офицер, инженерүүдийг дэмжин оюуны хөрөнгө оруулалт хийж, сурч судлах нөхцлийг бүрдүүлэн ажиллаж буй ҮБХИС-ийн удирдлага, эрдмийн хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ, ИННОВАЦЫН ХЭЛТЭС