БҮГД НАЙРАМДАХ ПОЛЬШ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУХ ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД КШЫШТОФ БОЙКОГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

2023 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛЬ (ҮБХИС)-ийн захирал, Бригадын генерал П.Жаргалан БНПУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшыштоф Бойког хүлээн авч уулзлаа. Уулзалтад ҮБХИС-ийн удирдах бүрэлдэхүүн болон холбогдох албан тушаалтан нар байлцав. Уг уулзалтаар хоёр улсын Батлан хамгаалахын салбарын харилцаа хамтын ажиллагааны хүрээнд санал солилцож, […]

ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН АЛБАН ХААГЧДАД ЦЭРГИЙН МЭРГЭЖЛИЙН ЗЭРЭГ ОЛГОЛОО

ҮХБИС-ийн бие бүрэлдэхүүнээс цэргийн мэргэжлийн III зэргийн шалгуур болзлыг шинээр хангасан 26, цэргийн мэргэжлийн III зэргийг бататгасан 8 цэргийн алба хаагчдад Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн даргын 2023 оны А\07 дугаар тушаалын дагуу цэргийн мэргэжлийн III зэргийн тэмдэг, үнэмлэх гадуулах ажиллагаа боллоо. Батлан хамгаалах салбартаа эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь болж, цэргийн мэргэжлийн III зэрэг[…..]

сонсогч нарт соёл хүмүүжлийн ажил зохион байгуулав

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн цэргийн нэгдсэн дээд сургуулийн цэргийн алба, суртал хүмүүжлийн тасгийн хоёрдугаар ротын бие бүрэлдэхүүнтэй соёл хүмүүжлийн ажлыг зохион байгуулж явууллаа. Ротын сонсогч нарын санал хүсэлтийн дагуу хүүхэд, залуучуудыг байлдан дагуулж кино дэлгэцнээ гарч буй Хэрмэл жүжигчид киног Cinema next кино театрт 2023 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр үзүүллээ. хошууч Х.Пүрэвхүү

ҮБХИС-ИЙН СОНСОГЧИД 240 ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЖЭЭ

ҮБХИС-ийн сонсогч, оюутнууд Цус судлалын үндэсний төвөөс зарлан явуулж буй “Бусдадаа амьдрал бэлэглэе’ сайн үйлсийн аянд оролцож, цусаа хандивлажээ. Энэ үеэр Цус судлалын үндэсний төвийн хамт олноос “Ирээдүйд Зэвсэгт хүчний эгнээнд элсэж, өнгөлөн алхах залуус та бүхний сайн үйлсэд талархал илэрхийлье. Та бүхний хандивласан цус 240 хүний амь насыг аварч байна’ хэмээн уламжилжээ.