АХЛАГЧИЙН АНХНЫ ХОЁР “RANGER’ ТӨРСӨН 2010 ОНЫ ТӨГСӨЛТ

Үндэсний Батлан хамгаалахын их сургуулийн Ахлагчийн сургуулийн 2010 оны төгсөгчид төрөлх сургуулиараа зочилж, хүндэтгэлийн уулзалт зохион байгууллаа. Уг төгсөлтөөс хоёр ренжер төрсөн онцлогтой. Хүндэтгэлийн уулзалтын үеэр БХМСҮТ-ийн захирал, тэргүүн ахлагч Э.Гансүх төвийнхөө үйл ажиллагаа болон сургалт, эрдэм шинжилгээ, цаашдын хөгжлийн чиг хандлагын талаар танилцуулга хийлээ. Тэрээр танилцуулгын төгсгөлд хэлсэн үгэндээ, “Ахлагчийн сургуулийн 2009-2010 оны хичээлийн […]

ТУСГААР ТОГТНОЛЫГ БЭХЖҮҮЛЭХЭД ОЮУТАН ЗАЛУУСЫН ЁС СУРТАХУУНЫ МАНЛАЙЛАЛ ЧУХАЛ

“Оюутан цэрэг’ хөтөлбөрт хамрагдсан залуусын дунд цогцолбор тэмцээнийг зохион байгууллаа. Эдгээр залуусаар дамжуулан хүүхэд залууст улс орны тусгаар тогтнолын үнэ цэнийг таниулж, тэдэнд цэрэг эх оронч үзэл, хүмүүжлийг төлөвшүүлэх, сурталчлах, нийгэмд гарч буй сөрөг үзэгдлийн эсрэг оюутан залуучуудын ёс суртахууны манлайллыг дээшлүүлэх зорилготой юм. Цогцолбор тэмцээнийг нээж ҮБХИС-ийн захирал бригадын генерал П.Жаргалан хэлсэн үгэндээ, “Спорт[…..]

МОНГОЛЫН НОМЫН САНЧДЫН СПОРТЫН НААДАМ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ

Монголын номын сангуудын дунд жил бүр уламжлал болон зохиогддог спортын XIII дахь удаагийн наадмыг 2022 оны 10 дугаар сарын 28-30-ны өдрүүдэд ҮБХИС-ийн төв номын сан амжилттай зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа. Тус спортын наадамд улс, аймаг, нийслэл, их дээд, ерөнхий боловсролын сургуулийн номын сангуудын 22 багийн 280 гаруй тамирчид оролцож, спортын 6 төрлөөр хурд хүч, авхаалж[…..]

“Дээд боловсролын сургалтын байгууллагын чанарын баталгаажуулалтын сургалт” амжилттай зохион байгуулагдлаа

ҮБХИС-ийн Дотоод аудит чанарын үнэлгээний алба болон Багшийн хөгжлийн төв хамтран “Дээд боловсролын сургалтын байгууллагын чанарын баталгаажуулалтын сургалт” -ыг зохион байгууллаа. Сургалтад харьяа сургуулиудын тэнхим, төвийн дарга, багш нар хамрагдаж сертификатаа гардан авлаа. Уг сургалтаар Их сургуулийн засаглал, манлайлал, Алсын хараа, эрхэм зорилго, Менежмент ба стратегийн төлөвлөгөө, Чанарын баталгаажуулалтын тогтолцоо, Сургалтын чанарын менежмент, Аж үйлдвэрийн[…..]