“Хосолсон сургалтын арга зүй’ төслийн хүрээнд ҮБХИС-ийн багш нар сургалтад хамрагдлаа

2023.01.12 өдөр Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Нээлттэй боловсролын төвийн арга зүйч Доктор /Ph.D/ Д.Ариунболор багш “Үр дүнд суурилсан боловсрол-арга зүй’ сэдвээр сургалт, семинарыг зохион байгууллаа. Уг сургалтад ҮБХИС-ийн Багшийн хөгжлийн төв, Цэргийн нэгдсэн дээд сургууль, Аюулгүй байдлын дээд сургууль, Сургалтын хэлтэс, Гадаад хэлний сургалтын төвийн төлөөллүүд оролцлоо. БАГШИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ

“Ердөө 90 минут’ бүх нийтийн цэвэрлэгээ уриалгад ҮБХИС-ийн хамт олон нэгдэж байна

Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор “Ердөө 90 минут’ бүх нийтийн цэвэрлэгээ уриалгад ҮБХИС-ийн хамт олон нэгдэж, өөрийн эзэмшил дэх болон ашиглалтад байгаа газар орчмын 50 метр хүртэлх талбайн хог хаягдал, цас, мөсийг цэвэрлэлээ  

МӨРДЭСТЭЙ БҮГДИЙН МӨРӨӨДЛИЙН СУРГУУЛЬ МОНГОЛ ЖАНЖДЫН ӨРГӨӨ СУРГУУЛЬ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН МЭНДИЙГ ӨРГӨН ДЭВШҮҮЛЬЕ!

Батлан хамгаалахын удирдлагын академи үүсэн байгуулагдаж Монгол Улс дотооддоо цэргийн дээд боловсролтой удирдах албан тушаалын офицер бэлтгэж эхэлсний 30 жилийн ой энэ өдөр тохиож байна. Эл ойн баярын хуралд Монгол Улсын Засгийн газрын гишүүн Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга бригадын генерал С.Ганбямба, Батлан хамгаалахын сайдын зөвлөх бэлтгэл дэслэгч генерал Ц.Дашзэвэг, ҮБХИС-ын захирал бригадын генерал[…..]

ЭХ ОРНЫ ХҮҮД ЭЭЖИЙН ЗАХИАС

ҮБХИС-ийн Харуул үйлчилгээний ротын хугацаат албаны түрүүч, байлдагчдын алба хаах итгэл, үнэмшил, урам зоригийг дээшлүүлэх зорилгоор “Эх орны хүүд ээжийн захиас” хүндэтгэлийн уулзалтыг зохион байгууллаа. Энэхүү уулзалтад Сонгино хайрхан дүүргийн 21 дүгээр хорооны иргэн Л.Сарангэрэлийг урьж оролцуулсан юм. Тэрээр дөрвөн хүүхдийн ээж бөгөөд ууган хүү Т.Төрболд нь 2019 оны хоёрдугаар ээлжийн цэрэг татлагаар Зэвсэгт хүчний[…..]