Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойн хүрээнд “Өнөр бүл” хүүхдийн төвийн сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж бичиг хэргийн хэрэгслийн хандив гардуулж өглөө.

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойн хүрээнд “Өнөр бүл” хүүхдийн төвийн сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж бичиг хэргийн хэрэгслийн хандив гардуулж өглөө. Хүүхдийн төлөө цохилсон хайр энэрлийн зүрхний цохилт үргэлж гэрэл гэгээг цацруулж байдаг билээ.

АЛДАР ГАВЬЯАНЫ ХОС ОДОНТ, ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН НЭРЭМЖИТ ҮБХИС 100 НАС ХҮРЛЭЭ

1921 онд хувьсгалын их удирдагч, их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар анх “Ардын цэргийн даргын сургууль” нэртэй үүсэн байгуулагдаж, гал голомтоо бадрааж байсан өнөөгийн ҮБХИС нь байгуулагдсан цагаасаа улс орны тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалах, Зэвсэгт хүчний үе үеийн шилдэг офицер, даргалах бүрэлдэхүүнийг сурган бэлтгэх үндсэн үүрэг, зорилго, зорилтоо нэр төртэй гүйцэтгэж 2021 оны 10[…..]

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа

Цэргийн болон иргэний салбарт өндөр мэргэжилтэй олон мянган боловсон хүчин бэлтгэж, төрийн батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний байгуулалтын онол, арга зүйн үндэслэлийг боловсруулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагналаа. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гардуулж, сургуулийн удирдлага, хамт олонд баяр хүргэж, амжилт хүсэв. Мэргэжлийн боловсролын[…..]

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийн ойг тохиолдуулан төрийн дээд цол, одон, медаль хүртээв

Үндэсний батлан хамгаалахын их сургууль /ҮБХИС/-ийн 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, батлан хамгаалах, сурган хүмүүжүүлэх салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, тус салбарын хүний нөөцийг сургаж, бэлтгэхэд өндөр хувь нэмэр оруулсан багш, мэргэжилтэн, ажилчдад төрийн дээд цол, одон, медаль хүртээлээ. Тухайлбал, батлан хамгаалах салбарт тасралтгүй 57 жил ажиллаж, Цэргийн нэгдсэн[…..]