ҮБХИС-ийн 2022 оны сонсогч, оюутны спортын отгон тэмцээн амжилттай явагдлаа

Сонсогч оюутнуудын жил бүр хүсэн хүлээдэг сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд спорт цогцолборт амжилттай явагдаж аваргуудаа шалгарууллаа. Уг тэмцээнд эрэгтэй 19, эмэгтэй 12 баг оролцон ур чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс ЦНДС-ийн 3-р дамжаа тэргүүн байр, ЦНДС-ийн 4-р дамжаа дэд байр, АБДС-ийн М1-201 ангийн баг гутгаар байрт шалгарлаа. Эмэгтэй багийн төрөлд АБДС-ийн ЭЗМТ-ийн 4-р дамжаа тэргүүн байр, АБДС-ийн ХЭТ-ийн баг дэд байр, АБДС-ийн ЭЗМТ-ийн М1-203 ангийн баг гутгаар байрыг тус тус эзэллээ. Тэмцээний эрэгтэй шилдэг довтлогчоор ЦНДС-ийн 4-р дамжааны сонсогч Б.Гансүх, шилдэг хамгаалагчаар АБДС-ийн оюутан Ч.Өсөхбаяр, шилдэг холбогчоор ЦНДС-ийн 3-р дамжааны сонсогч Н.Гунгаажанцан нар шалгарсан бол эмэгтэй шилдэг довтлогчоор АБДС-ийн 4-р дамжааны оюутан Д.Оюунтогос, шилдэг холбогчоор АБДС-ийн М1-203 ангийн оюутан Б.Уянгалянхуа, шилдэг хамгаалагчаар АБДС-ийн ЭЗМТ-ийн оюутан ГТүмэгжаргал нар шалгарч дурсгалын цом ийн эзэд боллоо. Сонсогч оюутны аварга шалгаруулах “Сагсан бөмбөг’-ийн тэмцээн ХҮР-ын байлдагч нарын баг оролцож хүчтэй өрсөлдөгчид гэдгээ харуулан амжилттай оролцсон юм.

СПОРТ СУРГАЛТЫН ТӨВ