“NUM-PARLIAMENT 2022” оюутны загвар хуралдаан боллоо

МУИС-ОУХНУС-ийн харьяа Мини-Парламент клубээс жил бүр зохион байгуулдаг “NUM-PARLIAMENT 2022” оюутны загвар хуралдаан 12 сарын 10-11ний өдрүүдэд 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв.

Нээлтийн үйл ажиллагаанд Нийтийн удирдлагын тэнхимийн багш Г.Мягмар болон оюутнуудад зориулж сургалт орсон Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн ерөнхий гэрээний судалгаа хариуцсан мэргэжилтэн Б.Чойсүрэн нар хүрэлцэн ирсэн юм.

“Төрийн удирдлага, төрийн бодлого:Орчин үеийн чиг хандлага, ирээдүйн төлөв” ерөнхий сэдвийн хүрээнд МУИС-ОУХНУС, МУИС-ХЗС, МУИС-ШУС, МУБИС, Шихихутуг, Рояаль ОУИС, ҮБХИС зэрэг олон их сургуулиудын өөр мэргэжлийн чиглэл бүхий оюутан залуус мэдлэг чадвараа сорин 2 өдрийн турш өрсөлдлөө.

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийг төлөөлөн харьяаллын Цэргийн нэгдсэн дээд сургуулийн АХТТ-ийн 3 дамжааны сонсогч А.Мандалбаатар, 3 дамжааны АХТТ-ийн 3 дамжааны сонсогч М.Төгсбаясгалан, Аюулгүй байдлын дээд сургуулийн ЭЗМТ-ийн М1-201 бүлгийн оюутан С.Эрдэнэбаяр, Б.Биндэрьяа, О.Лхагварагчаа     НХТ-ийн М1-210 бүлгийн оюутан Э.Отгонмөнх, М1-210 бүлгийн оюутан С.Анужин, М1-210 бүлгийн оюутан Б.Буянмөнх нарын 8 суралцагч амжилттай оролцон цэргийн сургуулийн тусгай мэргэжил онцлогийг үл хамааран мэдлэг чадвар, харилцаа ур   чадвараараа хүчтэй өрсөлдөгч байсныг зохион байгуулагчид онцлож байлаа.