“РОТ /БАТАРЕЙ/-ИЙН АХЛАГЧИЙН ДАМЖАА”-НИЙ VI ДАХЬ УДААГИЙН ТӨГСӨЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛЛОО

ҮБХИС-ийн Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт- үйлдвэрлэлийн төвийн “Рот/Батарей/-ийн ахлагчийн дамжаа”-ний VI дахь удаагийн төгсөлтийн үйл ажиллагаа боллоо.
Тус үйл ажиллагаанд ЗХЖШ, Төрлийн цэргийн командлалын ахлагч нар, ҮБХИС-ийн удирдлага, БХМСҮТ-ийн удирдлага, сурагч багш нар, төгсөгчид, ар гэрийн төлөөл оролцож,
ҮБХИС-ийн БХМСҮТ-ийн захирал дэд хурандаа Э.Батгэрэл “Рот /Батарей/-ийн ахлагчийн дамжаа”-ний VI дахь удаагийн төгсөлтийн үйл ажиллагааг нээлээ.
Мөн ҮБХИС-ийн захирлын “Дамжаа төгсөж, гэрчилгээ, энгэрийн тэмдэг олгох тухай” тушаалыг БХМСҮТ-ийн Мэргэшүүлэх сургалтын тэнхимийн ахлах багш сургагч ахлагч Т.Батболд уншиж танилцуулан, төгсөгчдөд гэрчилгээ, энгэрийн тэмдэг олгосон юм.
“Рот /Батарей/-ийн ахлагчийн дамжаа”-ний VI дахь удаагийн сургалтын хугацаанд сурлага, мэдлэг, ур чадвараар бусдыгаа манлайлсан “Шилдэг суралцагчаар” Сургагч ахлагч Г.Хосбаяр шалгарлаа.
Мөн төгсөлтийн арга хэмжээнд баяр нэмэн ЗХЖШ-ын даргын “Цэргийн цол олгох тухай”, “Албан тушаалд дэвшүүлэн томилох тухай” тушаалуудыг ЗХЖШ-ын Хүний нөөцийн хэлтсийн ахлагчийн нөхөн хангалтын мэргэжилтэн сургагч ахлагч Б.Энхбаяр уншиж танилцуулан БХМСҮТ-ийг төгсөж буй ахлагч нарт цэргийн цол гардуулж албан тушаал дэвшүүлэн томиллоо.
“Рот /Батарей/-ийн ахлагчийн дамжаа”-ний VI дахь удаагийн төгсөлтийн арга хэмжээнд нийт төгсөгчдийг төлөөлж ахлах ахлагч С.Мөнгөн үг хэлсэн бол, ЗХЖШ-ын тэргүүн ахлагч Н.Баасан нийт төгсөж буй төгсөгч нарт баяр хүргэж, төгсөлтийн арга хэмжээг хаалаа.