ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 2024 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦЭРЭГЖЛИЙН СПОРТЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАСАН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ БОЛОН СОНСОГЧ, ОЮУТАН НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Монголын үндэсний олимпын хорооны “Алтан медаль”-аар дэслэгч У.Золбаяр, Монголын үндэсний олимпын хорооны “Алдар” одонгоор хошууч Г.Цолмонхүү, Ж.Дашдүрэв, А.Амарсүрэн нар шагнагдсан бол,
Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах цэрэгжлийн гимнастикийн тэмцээнд модон морин дээр малгай тавьж харайх төрөлд 14 малгай буюу 288 см харайж шинэ дээд амжилт тогтоосон сонсогч Э.Энхтүшигт “Рекорд эзэмшигчийн батламж”-ийг гардуулсан юм.
Мөн ЗХЖШ-ын “Тамирчин дайчин” медалиар Гардан тулааны тэмцээнд оролцсон түрүүч Э.Золбоот, сонсогч Б.Бямбасайхан, Олс таталтын төрөлд оролцсон байлдагч Г.Төгөлдөр, Туухай өргөлтийн төрөлд оролсон сонсогч М.Нандин-Эрдэнэ, сонсогч Б.Ундрах , оюутан Б.Амаржаргал нар шагнагдлаа.
Баг тамирчдад спортын өндөр амжилт хүсье.