Багшийн хөгжлийн төв

Багшийн хөгжлийн төв

Бүтэц

  • Төвийн дарга
  • Цэргийн боловсролын багшийн хөгжлийн мэргэжилтэн
  • Иргэний боловсролын багшийн хөгжлийн мэргэжилтэн
  • Судалгаа дүн шинжилгээний мэргэжилтэн

Зорилго

Профессор, багш нарын тасралтгүй хөгжлийг бодлогын болон арга зүйн удирдамжаар хангах, тэдний бие даан хөгжих эрмэлзэл, боломжийг дэмжих үйл явцын зохион байгуулалтыг манлайлах замаар тэдний бүтээмжийг нэмэгдүүлэн боловсрол олгох үйл явцад чанарын ахиц дэвшил гаргахад хувь нэмэр оруулахад оршино.

Үйл ажиллагааны чиглэл

  1. Их сургуулийн хэмжээнд төр, засгийн болон салбарын бодлого, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах
  2. Сургалт-судалгааны уялдаа холбоог сайжруулах, хамтарсан профессорын багуудыг тогтворжуулах
  3. Багшийн хөгжлийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах, хэрэгжүүлэх, үнэлэх
  4. Тасралтгүй хөгжлийн сургалт (урт, богино хугацааны) хэрэгжүүлэх
  5. Өөрийн хөгжлийн нөхцөл, орчныг бүрдүүлж, зөвлөгөө, мэдээллийн дэмжлэг үзүүлэх
  6. Эрэлт, хэрэгцээний судалгаа хийж, хөгжлийн стандарт, загвар боловсруулах
  7. Эрдэм шинжилгээний хурал, хэлэлцүүлэг зохион байгуулах, зөвлөмж гаргах
  8. Шинэлэг арга зүй, туршлагыг нутагшуулах, судлаач багшийг хөгжүүлэх
  9. Үндэсний болон гадаадын их сургуулиуд, мэргэжлийн байгууллагатай хамтран ажиллах

Сургалтын чиглэл

Сургахуй

Судалгааны

Хувь хүний хөгжил

© 2025 Багшийн хөгжлийн төв - ҮБХИС