“Батлан хамгаалах яамнаас баримтлах эрдэмтэн бэлтгэх бодлого”-ын хүрээнд “Аюулгүй байдал судлал”, “Батлан хамгаалах судлал”, “Цэргийн шинжлэх ухаан”-ны чиглэлээр эрдэм шинжилгээний ажил эрхлэх, судалгаа хийх, сургалт явуулах, боловсролын зэргээ дээшлүүлэн, сургалт, судалгааны байгууллагад тогтвор суурьшилтай ажиллах оюуны мэдлэг, чадавхтай эрдэмтдийн нөөц бүрдүүлэх зорилгоор Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн докторантурын өдрийн ангид элсэн суралцагчдын сонгон шалгаруулалтыг зарлаж байна. Докторантурын өдрийн ангийн сонгон шалгаруулалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын 35 хүртэлх насны магистрын зэрэгтэй офицер, ахлагч, төрийн албан хаагчид оролцох боломжтой бөгөөд шалгаруулалтыг 2025 оны 09 дүгээр сард зохион байгуулна. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй офицер, ахлагч, төрийн алба хаагчид нь элсэлтийн шалгалтад оролцох хүсэлтээ харьяа анги, байгууллагадаа гаргаж шийдвэрлүүлэн, “Үндэсний батлан хамгаалахын их сургуульд доктор бэлтгэх журам”-ын 2.8-д заасны дагуу доорх материалыг бүрдүүлж, 2025 оны 08 дугаар сарын 04-ний дотор Батлан хамгаалах яамны Шинжлэх ухаан технологи, инновацын зөвлөлд ирүүлнэ. Бүрдүүлэх материалын жагсаалт: Иргэний үнэмлэхийн хуулбар; Элсэн суралцах өргөдөл; Төрийн […]
Алсын хараа
Аюулгүй байдал, батлан хамгаалахын боловсрол, судалгаа боловсруулалтын ажил, үйлчилгээг олон улсын нийтлэг жишигт хүргэх.
Үнэт зүйлс
- үндэсний язгуур эрх ашиг
- уламжлал, шинэчлэл
- цэрэг, эх оронч үзэл
- эрдэм мэдлэг
- нэр төр, ёс зүй
- нийгмийн хариуцлага
Зорилго
Улс орны тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай батлан хамгаалах (цэргийн) чадавхыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх боловсрол, эрдэм шинжилгээ, хүний хөгжлийн орчин үеийн цогц орчинг үе шаттайгаар хөгжүүлж, олон улсын нийтлэг жишигт нийцсэн судалгаанд суурилсан их сургууль болох.
МЭДЭЭЛЭЛ
Боловсролын тогтолцоо
Доктор
Эрдмийн сургууль нь Батлан хамгаалах, Цэргийн шинжлэх ухаан, Аюулгүй байдал судлалаар тус тус докторын зэрэг олгох.
Бакалавр
Цэргийн нэгдсэн дээд сургууль, Цэргийн хөгжмийн политехник коллежид Хуурай замын цэргийн сургалт, Агаарын цэргийн сургалт, Кибер аюулгүй байдлын цэргийн сургалт, Барилга-инженерийн цэргийн сургалт, Батлан хамгаалах болон Цэргийн шинжлэх ухааны чиглэлээр, Аюулгүй байдлын дээд сургуульд Аюулгүй байдлын чиглэлээр тус тус бакалаврын зэрэг олгох.
Магистр
Эрдмийн сургууль, Батлан хамгаалахын удирдлагын академид Хуурай замын цэргийн сургалт, Агаарын цэргийн сургалт, Кибер аюулгүй байдлын цэргийн сургалт, Батлан хамгаалах болон Цэргийн шинжлэх ухааны чиглэлээр, Аюулгүй байдлын болон Төрийн удирдлагын чиглэлээр тус тус магистрын зэрэг олгох.
Мэргэжлийн боловсрол
Цэргийн хөгжмийн политехник коллеж болон Батлан хамгаалахын политехник коллеж Хуурай замын цэргийн сургалт, Агаарын цэргийн сургалт, Кибер аюулгүй байдлын цэргийн сургалт, Барилга-инженерийн цэргийн сургалт, Батлан хамгаалахын чиглэлээр дипломын зэрэг олгох.