ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН 100 ЖИЛИЙН ОЙН ЛОГОНЫ УРАЛДААНЫ УДИРДАМЖ

Үндэсний батлан хамгаалахын их сургууль нь 2021 онд үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Энэ ажлын хүрээнд  Логоны уралдааныг нийт алба хаагч, уран бүтээлчдийн дунд зарлаж байна.

Хугацаа:

Бүтээлийг 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 15.00 цаг хүртэлх хугацаанд хүлээн авна.

Шалгаруулалт:

Бүтээлийг хүлээж авснаас хойш ажлын 5 хоногийн дотор шалгаруулж, дүнг ҮБХИС-ийн цахим хаягаар олон нийтэд мэдээлнэ.

Шагналын сан:

1,000.000 төгрөг

Материал хүлээн авах хаяг:

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Захиргаа удирдлагын хэлтэс

Утас: 70150176, 89110038

И-мэйл:Batgerel@mndu.gov.mn

УРАЛДААНД ОРОЛЦОХ БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:

  • 100 жилийн ойн лого нь Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн бэлэгдлийг тодорхой хэмжээгээр шингээж тусгасан байна;
  • Лого нь видео, сурталчилгааны самбар, сонин, сэтгүүл, ил захидал, цахим танилцуулга, зурагт хуудас, даавуун болон бусад материал дээр хэвлэх боломжтой байна;
  • Лого нь JPEG өргөтгөлтэй өндөр нягтралтайгаар хадгалсан байна;
  • Бүтээлийн доторх аливаа үг, үсэг, агууламж нь 1 метрийн зайнаас тодорхой харагдахаар дүрслэгдсэн байх;
  • Утга санаа, агуулга нь Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн 100 жилийг тусгасан байх бөгөөд товч тодорхой тайлбар хийсэн байна;
  • Уралдаанд нэг оролцогч 3-аас ихгүй загвараар оролцож болно;

Уралдаанд ирүүлсэн бүтээлийг буцааж өгөхгүй бөгөөд шалгарсан бүтээл нь Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн өмч байна.