“ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН АНХДУГААР ЧУУЛГА УУЛЗАЛТ-2024”-ЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

ҮБХИС-ийн “Эмэгтэйчүүдийн зөвлөл” болон “Жендер зөвлөл”-ийг шинэчлэн байгуулж, чуулга уулзалт, баярын арга хэмжээг зохион байгуулалтын өндөр түвшинд тэмдэглэн өнгөрүүлэх, хамт олонч уур амьсгалыг бүрдүүлж, тэдний цаашдын нийгмийн оролцоо, идэвх санаачилгыг сайжруулан эмэгтэйчүүдийн манлайллыг бий болгох зорилгоор “Эмэгтэйчүүдийн анхдугаар чуулга уулзалт-2024”-ыг 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

МЭНДЧИЛГЭЭ

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн нийт мөрдөс гоёсон цэргийн бүсгүйчүүд, багш хэмээх эрхэм алдраа дуурьсгах эрдэмтэн багш, судлаач ажилтан алба хаагч, сонсогч, оюутан та бүхэндээ болон даян дэлхийн энх тайвны төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж буй энхийг сахиулагч эмэгтэйчүүд ҮБХИС-д ажиллаж байсан үе үеийн эмэгтэйчүүддээ олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд хүргэе. Энэ өдөр[…..]

БАТЛАН ХАМГААЛАХЫН ДЭД САЙД Б.БАЯРМАГНАЙ ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН ОЮУТНУУДТАЙ УУЛЗЛАА

Монголын оюутны эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Батлан хамгаалахын дэд сайд Б.Баярмагнай Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн оюутнуудтай уулзаж, тулгамдаж буй асуудлыг сонслоо. Тус уулзалтаар ҮБХИС-ийн оюутнуудад тулгамдаж буй асуудлыг тодотгож, хэлэлцүүлэг өрнүүлэн, дараагийн түвшинд тодорхойлох судалгаанд хамруулсан юм. Уулзалтын төгсгөлд 2024 оны гуравдугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулах STUDENT DAY 2.0-уулзалтад[…..]

ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 2024 ОНЫ АВАРГА ШАЛГАРУУЛАХ ЦЭРЭГЖЛИЙН СПОРТЫН ТЭМЦЭЭНД АМЖИЛТ ГАРГАСАН ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБА ХААГЧ БОЛОН СОНСОГЧ, ОЮУТАН НАРТ ШАГНАЛ ГАРДУУЛЛАА

Монголын үндэсний олимпын хорооны “Алтан медаль”-аар дэслэгч У.Золбаяр, Монголын үндэсний олимпын хорооны “Алдар” одонгоор хошууч Г.Цолмонхүү, Ж.Дашдүрэв, А.Амарсүрэн нар шагнагдсан бол, Зэвсэгт хүчний 2024 оны аварга шалгаруулах цэрэгжлийн гимнастикийн тэмцээнд модон морин дээр малгай тавьж харайх төрөлд 14 малгай буюу 288 см харайж шинэ дээд амжилт тогтоосон сонсогч Э.Энхтүшигт “Рекорд эзэмшигчийн батламж”-ийг гардуулсан юм. Мөн[…..]