Алсын хараа

----------------------------------

Аюулгүй байдал, батлан хамгаалахын боловсрол, судалгаа боловсруулалтын ажил, үйлчилгээг олон улсын нийтлэг жишигт хүргэх.

Үнэт зүйлс

------------------------
  • үндэсний язгуур эрх ашиг
  • уламжлал, шинэчлэл
  • цэрэг, эх оронч үзэл
  • эрдэм мэдлэг
  • нэр төр, ёс зүй
  • нийгмийн хариуцлага

Зорилго

------------------

Улс орны тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай батлан хамгаалах (цэргийн) чадавхыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх боловсрол, эрдэм шинжилгээ, хүний хөгжлийн орчин үеийн цогц орчинг үе шаттайгаар хөгжүүлж, олон улсын нийтлэг жишигт нийцсэн судалгаанд суурилсан их сургууль болох.

МЭДЭЭЛЭЛ

Боловсролын тогтолцоо

Доктор

Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн

Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэнг түшиглэн Батлан хамгаалах болон Цэргийн шинжлэх ухаан, иргэний чиглэлээр Аюулгүй байдал судлалаар тус тус докторын зэрэг олгох.

Бакалавр

Цэргийн нэгдсэн дээд сургууль, Аюулгүй байдлын дээд сургууль

Цэргийн нэгдсэн дээд сургууль, Цэргийн хөгжмийн коллежид Хуурай замын цэргийн сургалт, Агаарын цэргийн сургалт, Кибер аюулгүй байдлын цэргийн сургалт, Барилга-инженерийн цэргийн сургалт, Батлан хамгаалах болон Цэргийн шинжлэх ухааны чиглэлээр, Аюулгүй байдлын дээд сургуульд Аюулгүй байдлын чиглэлээр тус тус бакалаврын зэрэг олгох.

Магистр

Батлан хамгаалахын удирдлагын академи

Батлан хамгаалахын удирдлагын академи, Цэргийн нэгдсэн дээд сургуульд Хуурай замын цэргийн сургалт, Агаарын цэргийн сургалт, Кибер аюулгүй байдлын цэргийн сургалт, Батлан хамгаалах болон Цэргийн шинжлэх ухааны чиглэлээр, Аюулгүй байдлын дээд сургуульд Аюулгүй байдлын болон Төрийн удирдлагын чиглэлээр тус тус магистрын зэрэг олгох.

Мэргэжлийн боловсрол

Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв

Цэргийн хөгжмийн коллеж болон Батлан хамгаалахын мэргэжил-сургалт үйлдвэрлэлийн төвд Хуурай замын цэргийн сургалт, Агаарын цэргийн сургалт, Кибер аюулгүй байдлын цэргийн сургалт, Барилга-инженерийн цэргийн сургалт, Батлан хамгаалахын чиглэлээр дипломын зэрэг олгох.

Харьяаллын сургуулиуд

Батлан хамгаалахын удирдлагын академи

Батлан хамгаалахын удирдлагын академи /БХУА/ нь  анх Батлан хамгаалахын сайдын 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дүгээр тушаалаар  “Оперативийн факультет” нэртэйгээр байгуулагдаж, Монгол улсын Зэвсэгт хүчин дотооддоо цэргийн дээд боловсролтой удирдах офицер бэлтгэж эхэлсэн. Цэргийн шинэчлэлийн бодлогын хүрээнд ЦИС-ийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор 1996 онд “Команд штабын институт” болж, улмаар 1999 оны Монгол Улсын Засгийн газрын “Сургуулийг өөрчлөн зохион байгуулах” тогтоолыг үндэслэн 1999 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Батлан хамгаалахын сайдын 13 дугаар тушаалаар  “БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГЫН АКАДЕМИ” болон өргөжин зохион байгуулагдсан. Өнөөдөр тус академи нь удирдлага, эрдэм шинжилгээ, сургалтын алба, Цэргийн стратеги, Цэргийн удирдлагын  болон Аюулгүй байдал, энхийг дэмжих ажиллагааны гэсэн 3 төв, нийт – 21 офицер, ахлагч, багш, судлаачийн бүрэлдэхүүнтэйгээр сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулж Батлан хамгаалахын хүний нөөцийг бэлтгэх бодлогын хүрээнд “Оператив-тактик, цэргийн удирдлага”-ын мэргэжлээр магистрын зэрэг олгох, албан тушаалын болон мэргэшүүлэх шаталсан сургалтыг явуулж батлан хамгаалах бодлого, зорилт, чиг үүргийг […]

ЦЭРГИЙН СТРАТЕГИЙН ТӨВ

Эрхэм зорилго: “Оператив-тактикийн мэргэжлээр мэдлэг, дадлага, чадвар олгох” Зорилт: Төвийн багш нарын удирдан явуулдаг хичээлүүдээр сургалтын хөтөлбөр, сэдвийн төлөвлөгөө боловсруулж, хичээл заах сургалтын орчинг бүрдүүлэх; Суралцагч нарт төрийн цэргийн бодлого, цэргийн стратеги, операцын онолын суурь мэдлэгийг олгох; Үндсэн төрлийн байлдаанд МББр-ын байлдааны ажиллагааг төлөвлөх, зохион байгуулах, явуулах онолыг суралцагч нарт олгох; Багш нарын мэдлэг, дадлага, чадварыг ажлын байрны тодорхойлолтын шаардлагын түвшинд хүргэх.   Үйл ажиллагааны үндсэн чиглэл Боловсролын зэрэг олгох сургалтаар: “Операц-тактик, цэргийн удирдлага” мэргэжил олгох сургалт явуулах; “Цэргийн ухааны магистр”-ын зэрэг олгох сургалт явуулах; Албан тушаалын сургалтаар: Стратегийн дамжаанд – цэргийн аюулгүй байдал, стратегийг судлуулах; Команд штабын дамжаанд – тактикийн онолыг бүрэн судлуулж, бригадын түвшний төлөвлөлт, удирдлагыг хэрэгжүүлэх дадлага олгох.

ЦЭРГИЙН УДИРДЛАГЫН ТӨВ

Эрхэм зорилго: “Тайван болон байлдааны цагт нэгтгэл, ангийг удирдах, мэдлэг, дадлага, чадвар олгох” Зорилт: Тайван цагт цэргийн анги, байгууллагын хөгжлийн бодлого, төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын талаар мэдлэг, дадлага олгох; Операц, байлдааны ажиллагааг зохион байгуулах,тэдгээрт төрөл мэргэжлийн цэргийг хэрэглэх мэдлэг, ур чадвар олгох; Операц, байлдааны ажиллагаанд тагнуул, инженер, РЭТ, холбоо, хими, цэргийн ар тал, техникийн хангалтыг зохион байгуулах мэдлэг, дадлага эзэмшүүлэх. Үйл ажиллагааны үндсэн чиглэл Боловсролын зэрэг олгох сургалтаар: “Оператив-тактик, цэргийн удирдлага” мэргэжил олгох сургалт явуулах; “Цэргийн ухааны магистр”-ын зэрэг олгох сургалт явуулах; Албан тушаалын сургалтаар: Стратегийн дамжаанд – нөөцийн удирдлага, стратегийн төлөвлөлтийг хэрэгжүүлэх, төрийн цэргийн байгууллагуудын харилцан ажиллагааг зохион байгуулах мэдлэг чадвар олгох; Команд штабын дамжаанд – байлдааны ажиллагааны үед төрөл мэргэжлийн анги, салбарыг хэрэглэх, харилцан ажиллагаа, бүх төрлийн хангалтыг зохион байгуулах, нэгтгэл, ангийн дайчилгааны болон олон талт үүрэг гүйцэтгэх арга хэмжээг хэрэгжүүлэх чадвар эзэмшүүлнэ. Мэргэшүүлэх сургалтаар: Штабын офицерийн дамжаанд– батальон, бригадын штабын төлөвлөлт, байлдааны баримт бичиг боловсруулах мэдлэг, дадлага эзэмшүүлнэ.

АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭНХИЙГ ДЭМЖИХ АЖИЛЛАГААНЫ ТӨВ

 Эрхэм зорилго: “Аюулгүй байдлын үндэс, олон улсын харилцаа, хууль эрх зүй, энхийг дэмжих ажиллагааны  онолын мэдлэг, чадвар, дадлага олгох”   Үйл ажиллагааны үндсэн чиглэл Аюулгүй байдал, олон улсын харилцаа, энхийг дэмжих ажиллагааны сургалт зохион байгуулж явуулах; НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаа болон олон улсын цэргийн ажиллагаанд оролцох офицеруудад онолын мэдлэг, дадлага олгох; Олон улсын хамтарсан сургалт, семинар зохион байгуулж явуулах;   Мэргэшүүлэх сургалтаар: Аюулгүй байдлын дамжаанд– албан тушаалын эрх, үүргийн дагуу аюулгүй байдлын талаар үнэлгээ, дүн шинжилгээ хийх, зөвлөмж боловсруулах, батлан хамгаалах хууль, тогтоомж, бодлого, үйл ажиллагааны хэрэгжилтийг зохион байгуулах мэдлэг, чадвар олгоно.   2019-2020 оны хичээлийн жилд тус академид суралцуулах тухай Батлан хамгаалахын сайдын 2019 оны Б/59 тушаалаар Зэвсэгт хүчин болон Хил хамгаалах Ерөнхий газрын харъяа анги, байгууллагаас нийт 24 офицерыг суралцуулахаар бэлтгэл ажлыг бүрэн ханган ажиллаж байна.

ЦЭРГИЙН НЭГДСЭН ДЭЭД СУРГУУЛЬ

ЭРХЭМ ЗОРИЛГО “Монгол Улсын үндэсний эрх ашгийг эрхэмлэн дээдэлдэг, ёс суртахуун, бие бялдрын өв тэгш хүмүүжилтэй, мэргэжлийн өндөр түвшинд ажиллах чадвартай боловсон хүчин бэлтгэдэг  судалгааны сургууль болоход оршино”. ҮНДСЭН ЧИГЛЭЛ Зэвсэгт хүчний хэрэгцээ, хөгжлийн чиг хандлагад нийцсэн цэргийн мэргэжлийн боловсон хүчинг бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг төгөлдөржүүлж, хүний хөгжил, инновацийн менежмент, шинэ технологи, үр дүнд суурилсан насан туршийн боловсрол олгоход чиглэгдэнэ. ТҮҮХЭН ЗАМНАЛ Тус сургуулийн түүхэн замнал нь БХИС-ийн түүхтэй салшгүй холбоотой. 1921 онд 7 дугаар сард  Цэргийн Зөвлөлийн шийдвэрээр Ардын цэргийн даргын сургууль байгуулан 10 дугаар сарын 15-нд анхны хичээлээ  эхэлсэн. Үүнд: -морьт цэргийн 2 салаа-40 хүнтэй -артиллерийн 1 салаа-20 хүнтэй -морьт пулеметын 1 салаа-30 хүнтэй нийт 90 хүнтэйгээр байгуулагджээ. 1921 онд Ардын цэргийн даргын сургууль 1924 онд Бүх цэргийн ерөнхий сургууль 1956 онд Цэргийн Ерөнхий Сургууль-Бүх даргыг бэлтгэх курс 1966 онд Цэргийн Ерөнхий Дээд Сургууль 1981 онд Цэргийн Нэгдсэн Дээд Сургууль 1991 онд Цэргийн Их Сургууль -Тэнхимүүд 1996 […]

ЕРӨНХИЙ ЦЭРГИЙН ТЭНХИМ

Тэнхимийн үүсэл хөгжил Ерөнхий цэргийн  тэнхим нь анх их жанжин Д.Сүхбаатарын санаачилгаар 1921 онд “Их даргын сургууль” нэртэйгээр 3 анги, 90 сурагч, 11 дарга, зөвлөлтийн 7 мэргэжилтэнтэйгээр  байгуулагдахад түүний нэг нь болон “Морин болон пулемётын анги” нэртэйгээр байгуулагджээ. Тус тэнхим түүхийнхээ өнгөрсөн хугацаанд морин болон пулемёт ангиас эхлээд тактикийн секц, ерөнхий цэргийн кафедр, ерөнхий цэргийн тэнхим, тактик галын бэлтгэлийн  секц, командын тэнхим, тактик галын бэлтгэлийн тэнхим, Ерөнхий цэргийн тэнхим нэртэйгээр “Ерөнхий цэргийн команд” мэргэжилтэй дунд, дээд боловсролтой 4000 гаруй офицер сурган бэлтгэсэн байна. 1945 оны хичээлийн жилээс эхлэн Ерөнхий цэргийн тактикийн сэкц байгуулагдаж сургуулийн сурах ангиас тусгаарлан тусдаа даргатай болж түүнд тактикийн багш нар, хими, инженер, цэргийн байр зүй, галын бэлтгэлийн багш нарыг багтаасан нь өнөөдрийн Ерөнхий цэргийн тэнхимийн эх үүсвэр болсон юм. Алсын хараа Хөгжингүй орнуудын цэргийн сургуулиудын жишигт ойртсон хуурай замын цэргийн сургалт-судалгааны төв болоход оршино Эрхэм зорилго Багш нарын мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх замаар бүтээлч хамт олныг  […]

Авто, хуягт танкийн тэнхим

Батлан хамгаалахын сайд, БХЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын  2017 оны тушаалаар бүтэц, зохион байгуулалт, орон тоо батлагдаж, ҮБХИС-ийн Цэргийн нэгдсэн сургуулийн Цэргийн хангалт тээврийн тэнхимийг өөрчлөн Авто, хуягт танкийн тэнхим болгон зохион байгуулж, сургалт, эрдэм шинжилгээний үйл ажиллагаа явуулж байна. Эрхэм зорилго Монгол Улсын Зэвсэгт хүчний хэрэгцээ, шаардлагад нийцсэн, бие бялдар, сэтгэл зүйн өв тэгш хүмүүжилтэй, багаар ажиллах чадвартай, Цэргийн авто, гинжит машины ашиглалт, Хуягт танкийн команд болон цэргийн мэргэжлийн боловсролтой боловсон хүчин бэлтгэхэд оршино. Сургалт, эрдэм шинжилгээний ажлын тэргүүлэх чиглэл Авто, хуягт танкийн техникийн хангалтыг зохион байгуулах зарим онцлог Зэвсэгт хүчний Авто, хуягт танкийн техникийн хөгжлийн хандлага, хэтийн төлөв Авто, хуягт танкийн техникийн мэргэжилтэн бэлтгэх сургалтын тогтолцоонд хийсэн шинжилгээ Авто, хуягт танкийн техникийн ашиглалт, хадгалалт, хамгаалалтыг сайжруулах Мэргэжлийн боловсрол олгох сургалт Танкийн механик жолооч. Танкийн буудагч. ЯЦБМ-ны механик жолооч. ЯЦБМ-ны наводчик оператор . Хуягт тээвэрлэгчийн механик жолооч. Хуягт танкийн техникийн цахилгаанчин засварчин. Автын хөдөлгүүрийн засварчин. Автотехникийн цахилгаанчин. Хамт олон

Агаарын цэргийн тэнхим

Эрхэм зорилго Зэвсэгт хүчний Агаарын цэргийн тайван цагийн болон байлдааны үүргийг мэргэжлийн өндөр түвшинд гүйцэтгэх чадвартай мэргэжилтэн бэлтгэх сургалт-судалгааны төв болох. Эрдэм шинжилгээ судалгааны ажлын зорилго Багш, сонсогчийн эрдэм шинжилгээ судалгааны ажлын үр өгөөжийг дээшлүүлэх, судалгаанд суурилсан сургалтыг нэвтрүүлэх, тэнхимийн эрдэм шинжилгээ, судалгааны тэргүүлэх чиглэлийг ҮБХИС, ЦНДС-тай нийцүүлэн явуулах. ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭ СУДАЛГААНЫ АЖЛЫН ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛҮҮД: Агаар, сансрын цэргийн шинэчлэл, хөгжлийн чиг хандлага Байлдаан,операцид авиац, АДХ-ыг хэрэглэх асуудал Судалгаанд суурилсан сургалт Сургалтад инновацийг нэвтрүүлэх Нисгэгчгүй нисэх хэрэгсэл, ашиглах боломж Цэргийн зориулалттай робот зохион бүтээх технологи, ашиглах боломж           “РАДИОТЕХНИКИЙН КОМАНД” ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО: Зэвсэгт хүчний Агаарын цэргийн анги, салбарт радиотехникийн мэргэжлээр салааны захирагч албан тушаалд хуулиар хүлээсэн үндсэн болон тайван цагт үүрэг гүйцэтгэхэд шаардлагатай мэргэжлийн мэдлэг, ур чадвар, чадамж эзэмшсэн, ёс зүй, хариуцлага, зөв төлөвшил, хандлагатай бакалаврын зэрэгтэй радиотехникийн командын офицер бэлтгэхэд оршино.                               […]

Артиллер, зэвсгийн тэнхим

   Түүхэн замнал 1921 оны 7 дугаар сард “Цэргийн зөвлөл”-ийн шийдвэрээр 6 сарын сургалт бүхий “Их Даргын сургууль” /зарим номонд “Ардын цэргийн сургууль”/ байгуулагдахад “Артиллерийн тасаг” 1 салаа 20 хүнтэйгээр байгуулагдаж 1921 оны 10 дугаар сарын 15-нд хичээл эхэлсэн өдрийг “АРТИЛЛЕР, ЗЭВСГИЙН ТЭНХИМ” үүсэн байгуулагдсан өдөр болгон түүхэнд тэмдэглэсэн юм.      Түүхэн товчоо ЭРХЭМ ЗОРИЛГО Зорилт эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чиглэл эрдэм шинжилгээ, судалгааны ажил, инновацын боловсруулалтын чиглэл Сургалтын тогтолцоо Сургалтын чанар Генералууд Хурандаа генерал С.Лувсангомбо /1953-1956 онд зэвсгийн багш/ Дэслэгч генерал Ч.Пүрэвдорж /1955 оны төгсөгч/ Хошууч генерал Г.Эрэндоо /1927 оны төгсөгч/ Хошууч генерал Д.Гэндэнпил /1955 оны төгсөгч/ Хошууч генерал Г.Түмээ /1953-1956 онд тэнхимийн дарга/ Хошууч генерал Г.Дугарсүрэн /1956 оны төгсөгч/ Хошууч генерал О.Үржин /1975 оны төгсөгч,1981-1988 онд багш, 1992-1995 онд тэнхимийн дарга/ Хошууч генерал Б.Баярмагнай /1994 оны төгсөгч, дамжааны багш/ Хошууч генерал Ж.Бадамбазар /1984 оны төгсөгч, 1994-1997 онд багш/ Бригадын генерал Н.Энхбаялаг /1978 оны төгсөгч, 1979-1984 онд курс, […]

Цэргийн ар талын тэнхим

ЭРХЭМ ЗОРИЛГО Монгол Улсын үндэсний эрх ашиг, тусгаар тогтнолыг эрхэмлэн дээдэлсэн цэргийн хэргийн өндөр мэдлэгтэй ар талын албадын мэргэжилтэн бэлтгэх сургалтын орчинг бүрдүүлэн Зэвсэгт хүчний өнөөгийн шаардлагыг хангасан боловсон хүчин бэлтгэх, ар талын хангалтын тулгамдсан асуудлаар эрдэм шинжилгээ судалгааны ажил явуулна..   ЦЭРГИЙН АР ТАЛЫН ТЭНХИМИЙН ТОВЧ ТҮҮХ:   Монгол Ардын Арми Ар талын боловсон хүчнийг ЗХУ-ын цэргийн академи,  дээд сургуулиудад бэлтгэж байсан бөгөөд 1981 онд цэргийн нэгдсэн дээд сургуульд цэргийн ар талын кафедр шинээр байгуулагдсанаар анх хүнс, хувцасны хангалтын чиглэлээр, улмаар шатахуун, орон сууц, санхүүгийн мэргэжилтэй офицер, боловсон хүчнийг бэлтгэж эхэлсэн байна. Тэнхим нь бүтцийн өөрчлөлтөөр дараах байдалтай өөрчлөгдөж ирсэн байна. 1981-1992 онд ЦНДС-ийн Ар талын кафедр 1992-2001 онд ЕЗЦС-ийн Ар тал эдийн засгийн тэнхим 2001-2010 онд ЦКИС-ийн Цэргийн ар талын тэнхим 2010-2015 онд ЦКС-ийн Ар тал, эдийн засгийн тэнхим 2015-2017 онд ЦНС-ийн Цэргийн хангалт тээврийн тэнхим 2017 оноос ЦНС-ийн Цэргийн ар талын тэнхим 2018-2019 оны хичээлийн жилд тэнхимийн […]

Цэргийн холбоо, кибер аюулгүй байдлын тэнхим

ТҮҮХИЙН ТОВЧООН Ардын Засгийн Газрын 1921 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 28 дугаар хуралдаан дээр жанжин Д.Сүхбаатар телефон, цахилгаан мэдээний мэргэжилтэн бэлтгэх Цэргийн сургуулийг байгуулах санал гаргаж, техник хэрэгслийг нь Зөвлөлт Орос Улсаас авчрах тухай хэлэлцэн баталсан явдал юм. Тэрхүү шийдвэрийг үндэслэн Цэргийн яамны ЦЕС-ийн бүрэлдэхүүнд «Төмөр утасны ангийг байгуулах тухай” 1922 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн тушаалыг 1924 оны 10 дугаар сарын 24-ны өдөр хэрэгжүүлж Цэргийн холбооны тэнхимийг байгуулсан түүхтэй бөгөөд улмаар 96 дах жилдээ сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна. Цэргийн холбоо, кибер аюулгүй байдлын тэнхимийн түүхийн товчоог он дараалалаар авч үзвэл: 1924 онд Төмөр утасны анги 1963 онд Холбооны секц 1967 онд ЦЕДС-ийн Холбооны кафедр 1991 онд Цэргийн их сургуулийн Холбооны тэнхим 2002 онд Инженерийн факультетийн Холбооны секц 2003 онд ЦДС-ийн Холбооны тэнхим 2007 онд ЦКИС-ийн Цэргийн холбооны тэнхим 2010 онд ЦИС-ийн Цэргийн удирдлага холбоо мэдээллийн тэнхим 2015 онд ЦНС-ийн Цэргийн холбоо, радио техникийн тэнхим 2017 […]

ЦЭРГИЙН ИНЖЕНЕР, ХИМИЙН ТЭНХИМ

Зорилго: Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн цэргийн инженер, химийн мэргэжлээр мэдлэг, ур чадвар эзэмшсэн, магистр, бакалаврын болон мэргэжлийн боловсролтой боловсон хүчин бэлтгэх; цэргийн инженер, химийн  техник, технологийн ашиглалтыг сайжруулах, инновацийг нэвтрүүлэх чиглэлээр судалгаа, шинжилгээний ажлыг хөгжүүлэн нутагшуулах Зорилт: Сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөг боловсронгуй болгон шинэчлэх, сургалтын орчинг бүрдүүлэн сургалтыг үр дүнтэй, зохион байгуулах Цэргийн инженер, химийн дэвшилтэд техник, технологийг судлах, инновацийн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил хийх, Багш, судлаачийн үйл ажиллагааг дэмжин хөгжүүлж, багшийн заах арга зүй, сургалтын чанарыг нэмэгдүүлэх Түүхэн замналын товч Зэвсэгт хүчинд инженер, химийн мэргэжилтэй боловсон хүчинг бэлтгэхдээ анх 1945 оноос ерөнхий цэргийн тактикийн секц байгуулагдан, сурах ангиас тусгаарлан тусгай даргатай болоход түүний бүрэлдэхүүнд тактик, хими, инженер, галын бэлтгэл, цэргийн байр зүйн багш нар орж эхэлснээр түүхийн хуудсыг нээсэн гэж үздэг. ЦЕС-ийн сургалтын хөтөлбөрт 1948 оны 1-р сард өөрчлөлт орж 3-н жилийн хугацаатай болох үед уг хөтөлбөрт: Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит, Улаан тугийн одонт ЦЕС МАХЦ-т тусгай […]

Аюулгүй байдлын дээд сургууль

ТҮҮХЭН ЗАМНАЛ 2001-2003 он Иргэний боловсролын сургууль /Батлан хамгаалахын болон Хууль зүй, Дотоод хэргийн сайдын хамтарсан 2001 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн н/09 дүгээр тушаалаар/ 2003-2005 он Иргэний боловсролын дээд сургууль 2005-2008 он Удирдлага, технологийн дээд сургууль /Батлан хамгаалахын их сургуулийг 2005-2010 онд хөгжүүлэх хөтөлбөрийн “4.1-ийн БХИС-ийг хөгжүүлэх бодлого, чиглэл”-д заасны дагуу/ 2008-2010 он Удирдлага, технологийн сургууль /Батлан хамгаалахын сайдын 2008 оны н/04 дүгээр тушаалаар батлагдсан БХИС-ийн шинэ бүтэц, зохион байгуулалтын хүрээнд/ 2010-2015 он Цэргийн инженерийн сургууль /Батлан хамгаалахын сайдын 2010 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн н/17 дугаар тушаалаар/ 2015 оны 8 дугаар сар Аюулгүй байдлын сургууль /Батлан хамгаалахын сайдын 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн н/23 дугаар тушаалаар/ байгуулагдсан. АБС-ИЙН ҮНДСЭН ҮҮРЭГ:  Батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд болон төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагад менежмент, эдийн засгийн болон инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх. Аюулгүй байдлын сургуульд иргэний боловсролын бакалаврын болон “Нийтийн удирдлага”–ын магистрын сургалтын […]

ЭЛЕКТРОНИКИЙН ТЭНХИМ

ЭРХЭМ  ЗОРИЛГО Нийгмийн болон салбарын эрэлт хэрэгцээнд нийцсэн, холбоо, мэдээллийн дэвшилтэт техник,  технологийн онолын мэдлэг, дадлага, ур чадвар эзэмшсэн, оюуны өндөр чадамж, ажил албаны төлөвшилтэй, хөрвөх чадвар бүхий инженерийн дээд боловсрол эзэмшүүлнэ. ЗОРИЛТ: – Бакалаварын сургалтыг олон улсын жишиг, дээд боловсролын стандартад нийцсэн, магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрөөр зохион байгуулах;- Багш, суралцагчдын эрдэм судлалын ажлыг эрчимжүүлэх замаар салбарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг бие даан явуулах нөхцлийг бүрдүүлэх- Сургалтын орчин, материаллаг баазыг тасралтгүй сайжруулах – Оюутан, суралцагчдад эх оронч үзэл, зөв хүмүүжил төлөвшил олгох. БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ: Үндэсний батлан хамгаалахын сургууль нь цэргийн болон энгийн мэргэжлээр сургалт явуулж эхэлсэн үеэс тус тэнхимийн үндэс тавигдсан. 2001-2002 онд БХИС-ийн Иргэний боловсролын сургуулийн “Холбоо, электроникийн тэнхим”, 2002-2010 онд ИБС, ИБДС, УТДС, УТСургуулийн “Холбоо, мэдээллийн технологийн тэнхим”, 2010-2015 онд Цэргийн инженерийн сургуулийн “Цэргийн удирдлага, холбоо мэдээллийн тэнхим”, 2015 оноос ҮБХИС-ийн Аюулгүй байдлын сургууль /АБС/-ийн “Электроникийн тэнхим” болон шинээр зохион байгуулагдсан. 1-4 дүгээр бүлгийн 400 гаруй оюутантайгаар сургалтын үйл […]

МАТЕМАТИК, МЭДЭЭЛЭЛ ТЕХНОЛОГИЙН ТЭНХИМ

ЗОРИЛГО: Монгол улсын батлан хамгаалах болон иргэний салбарт хувь нэмэр оруулж, чадахуйц хөврөх чадвартай, цэгцтэй сэтгэлгээ бүхий хүний нөөц бэлтгэх ЗОРИЛТ : Сургалтын хөтөлбөрүүдэд шинэчлэлийг хийж, сургалтын чанар, хүртээмжийг дээшлүүлэх Тэнхмийн багшлах бүрэлдэхүүний эрдэм шинжилгээ, судалгааны ажлын үр дүн, эрдэмтэн судлаачдын эзлэх хувийг нэмэгдүүлэх Багш нарын заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх Сургалтын орчин, лабораториудын хүчин чадлыг сайжруулах, хүртээмжийг дээшлүүлэх Ижил төрлийн хөтөлбөр хэрэгжүүлдэг бусад их, дээд сургуулиудад хэрэгжиж буй хамтарсан хөтөлбөрүүдийн  цар хүрээг өргөжүүлэх БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ: Математик, мэдээллийн технологийн тэнхим сургалтын хөтөлбөрийг холбогдох хууль эрх зүйн актын дагуу боловсруулан, сургалтын арга, технологийг оновчтой тодорхойлон, үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд 2018-2019 оны хичээлийн жилд “Артиллери–Хэрэглээний математик” мэргэжлийн хөтөлбөр “Цэргийн хими хамгаалалт– Хими технологи” мэргэжлийн хөтөлбөр “Системийн аюулгүй байдал” мэргэжлийн хөтөлбөрийг М2-219 бүлгийн 16 оюутанд, М2-220 бүлгийн 10, ХИ-211 бүлгийн 12 оюутанд, ХИ-413 бүлгийн 3 оюутан(ХААИС хамтарсан) нийт 41   оюутанд хэрэгжүүлж байна. ҮБХИС-ийн хамтын ажиллагааны хүрээнд АБС-ийн […]

ЭДИЙН ЗАСАГ , МЕНЕЖМЕНТИЙН ТЭНХИМ

ЗОРИЛГО: Үндэсний болон олон улсын боловсролын чиг хандлагыг баримжаалж, үр дүнд суурилсан боловсролыг хөгжүүлэхүйц хөтөлбөрийн тогтвортой байдлыг ханган, суралцагч,судлаач хамт олон болох. ЗОРИЛТ: Хэрэглэгч болон сонирхогч талуудын хэрэгцээг хангахад чиглэсэн үйл ажиллагааны цогц төлөвлөлтийг хэрэгжүүлэх Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээтэй уялдуулан сургалтын хөтөлбөрийн суралцахуйн үр дүн буюу төгсөгчийн эзэмших мэдлэг, чадвар, хандлагыг тодорхойлох Оюутан төвтэй суралцахуйн үйлийг дэмжсэн сургалтын орчин, нөөц бүрдүүлэхэд идэвхи санаачилгатай ажиллах Сургалтын үйл ажиллагаанд инновацийн хөгжлийг хангах Башгийн хөгжилд суурилсан тасралтгүй шинэчлэлийг хийх Нийгмийн өмнө хүлээх хариуцлагыг эрхэмлэх Хөтөлбөрийн суралцахуйн үр дүнгийн гүйцэтгэлд өөрийн болон хөндлөнгийн үнэлгээг чухалчлах БҮТЭЦ , ЗОХИОН БАЙГУУЛАЛТ : Эдийн засаг, Менежментийн тэнхим нь “Нийтийн удирдлага” хөтөлбөрөөр бакалавр, магистр, ”Эдийн засаг”, “Менежмент” хөтөлбөрөөр бакалаврын сургалт тус тус явуулж байна. Боловсрол олгох хөтөлбөрийг БСШУЯ, ҮБХИС-иас тавьж буй шаардлагын дагуу боловсруулан, сургалтын арга, технологийг оновчтой тодорхойлон, үр дүнд суурилсан боловсролыг хөгжүүлэх бодлогод нийцсэн сургалтын үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд менежмент, бизнесийн удирдлагын болон эдийн засгийн […]

ИНЖЕНЕР МЕХАНИКИЙН ТЭНХИМ

ЗОРИЛГО: Батлан хамгаалах болон бусад салбарт Инженерийн чиглэлээр ажиллах бакалавр, магистрын мэдлэг чадвар чадамжтай, иргэний өндөр соёлтой, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэхэд оршино. ЗОРИЛТ : Сургалтын хөтөлбөрүүдийг тогтвортой байдалд шилжүүлэх, сургалтыг чанартай явуулах Багшлах бүрэлдэхүүн болон суралцагчдын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх Багш нарын заах арга зүй, ур чадварыг дээшлүүлэх, багшийн хөгжилд дэмжлэг үзүүлэх Сургалтын орчинг сайжруулах, материаллаг баазыг дээшлүүлэх Суралцагчдад үзүүлэх үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэх чанар хүртээмжийг сайжруулах, ижил төстэй мэргэжилтэн бэлтгэдэг сургуулиудтай хамтран ажиллах БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ: Инженер механикийн тэнхим сургалтын хөтөлбөрийг холбогдох хууль эрх зүйн актын дагуу боловсруулан, сургалтын арга, технологийг оновчтой тодорхойлон, үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд инженер, техникийн ухааны онол практикийн дадлага туршлагатай багш нараар хангагдсан болно. Тэнхим “ Суурь онолын”, ” Ашиглалтын”, “Технологийн”-ийн чиглэлээр 3 профессорын багтай. 600 гаруй оюутантай. Математик-2 суурьтай Авто инженер болон цэргийн инженерийн хавсарга хөтөлбөрүүдээр төрөл мэргэжлийн инженерийн бакалаврын зэрэгтэй мэргэжилтэн бэлтгэж байна. ОЮУТАН ЭЛСҮҮЛЭХ ЧИГЛЭЛ, МЭРГЭЖЛИЙН ХӨТӨЛБӨРҮҮД –           Авто инженер –           […]

НИЙГЭМ ХҮМҮҮНЛЭГИЙН ТЭНХИМ

ЗОРИЛГО: Боловсролын тухай, Дээд боловсролын тухай хууль, Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого, болон Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний шинэчлэлийн шаардлага, БХИС-ийг хөгжүүлэх мастер төлөвлөгөөнд нийцүүлэн сургалтын болон хичээлийн хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлж, оюутан сонсогчдод ерөнхий болон мэргэжлийн суурь хичээлээр дамжуулан бие даан хөгжих, манлайлах чадвар бүхий бүтээлч бие хүнийг хөгжүүлэн төлөвшүүлж, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тэргүүлэх чиглэл болгоход оршино. ЗОРИЛТ: Багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг эрчимжүүлж судлаач багш болон төлөвшихөд дэмжлэг үзүүлэх Сургалтанд шинэлэг, бүтээлч арга технологийг нэвтрүүлэх Оюутан, сонсогчдод сурах арга барил, сэтгэлгээний соёл эзэмшүүлэх, зөв хандлага бүхий хүмүүн бэлтгэхэд сургалтын үйл ажиллагааг чиглүүлэх БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ: Нийгэм хүмүүнлэгийн тэнхим нь сургалтын болон хичээлийн хөтөлбөрийг холбогдох хууль эрх зүйн акт, дээд боловсролын шинэчлэлийн шаардлагад нийцүүлэн боловсруулж, үр дүнд суурилсан сургалтын арга технологийг ашиглан үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд чиглэлийн дагуу мэргэшсэн дадлага туршлагатай багш нараар хангагдсан болно. Тэнхим “Түүхийн”, “Философийн”, “Эрх зүйн” чиглэлийн профессорын 3-н багтай, олон улсын харилцаа хөтөлбөрийн […]

Цэргийн хөгжмийн коллеж

Түүхэн замнал: Бүрээчийн анги: 1924 онд Ардын цэргийн даргын сургууль /Одоогийн Батлан хамгаалахын их сургууль/-ийн дэргэд байгуулан, цэргийн сургуулийн хөгжмийн салааны хэлбэрээр хөгжимчдийг сургаж байсан түүхтэй Байнгийн дамжаа: 1990 оноос цэргийн үлээвэр хөгжмийн үндэсний боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх асуудал тавигдаж улмаар мэргэжлийн үлээвэр хөгжимчин бэлтгэх, сургууль байгуулах асуудлыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагаас шийдэж, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн дэргэд Цэргийн хөгжимчин бэлтгэх г байгуулах шийдвэр гарлаа. Уг шийдвэрийн дагуу Батлан хамгаалахын сайдын 1991 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 346 тоот тушаал гарч 1991 оны 8 дугаар сарын 5-нд сурагчид элсүүлж, Зэвсэгт хүчний мэргэжлийн урлагийн байгууллагууд, ангиудын үлээвэр найрал хөгжимд мэргэжлийн хөгжимчин, ахлагч бэлтгэх зорилго бүхий тус дамжааг Цэргийн нэгдсэн дээд сургуулийн үлээвэр хөгжмийн байр танхим, хөгжмийн зэмсэг, бусад материаллаг баазыг түшиглэн 3 офицер, 4 ахлагч багш, 38 сурагчтайгаар зохион байгуулжээ. 1992 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Н/19 дүгээр тушаалаар Хөгжмийн тэнхим 1996 оны 11 дүгээр […]

Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв

АЛСЫН ХАРАА :Батлан хамгаалах салбарын хэрэгцээ, хөгжлийн хандлагад нийцсэн цэргийн мэргэжилтэн бэлтгэдэг, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг сургалт үйлдвэрлэлийн төв байна. ЭРХЭМ ЗОРИЛГО:“Батлан хамгаалах салбарын  хэрэгцээ  шаардлагад нийцсэн, даргалах болон  гүйцэтгэх албан тушаалын  ахлагчийн бүрэлдэхүүнийг чанартай бэлтгэх” ҮНЭТ ЗҮЙЛ:ЧАДВАРЛАГ БОЛОВСОН ХҮЧИН, ЧАНАРТАЙ СУРГАЛТ, ЧАДАМЖТАЙ ТӨГСӨГЧ ТҮҮХЭН ТОВЧОО: Төрийн цэргийн шинэчлэлийн бодлогын хүрээнд 1993.05.31-ний өдөр Батлан хамгаалах сайдын “Ахлагч нарыг бэлтгэх зарим арга хэмжээний тухай” 208 дугаар тушаалд “Монголын ардын цэрэгт мэргэжлийн ахлагч нарыг сургаж бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх үүрэг бүхий “Ахлагч бэлтгэх төв”-ийг 1993-1994 оны хичээлийн жилээс эхлэн ”Цэргийн их сургуулийн харъяанд мэргэжлийн тэнхимүүдийг түшиглэн хичээллүүлэх” шийдвэрийн дагуу Ахлагч бэлтгэх төвийг байгуулсан. 2006 оноос эхлэн Зэвсэгт хүчний шинэчлэлийн хүрээнд тус төвийг “Ахлагчийн сургууль” болгон өргөтгөн шинэчилсэн. Батлах хамгаалахын сайдын 2020 оны А/77 дугаар тушаалаар мэргэжлийн боловсрол олгох үндсэн чиг үүрэгтэй, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хэв шинжтэй болсон. Батлан хамгаалахын мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төв нь: 1993-2001 он Ахлагч бэлтгэх төв 2001-2002 он Ахлагчийн […]