ҮБХИС-ИЙН СОНСОГЧИД 240 ХҮНД АМЬДРАЛ БЭЛЭГЛЭЖЭЭ

ҮБХИС-ийн сонсогч, оюутнууд Цус судлалын үндэсний төвөөс зарлан явуулж буй “Бусдадаа амьдрал бэлэглэе’ сайн үйлсийн аянд оролцож, цусаа хандивлажээ. Энэ үеэр Цус судлалын үндэсний төвийн хамт олноос “Ирээдүйд Зэвсэгт хүчний эгнээнд элсэж, өнгөлөн алхах залуус та бүхний сайн үйлсэд талархал илэрхийлье. Та бүхний хандивласан цус 240 хүний амь насыг аварч байна’ хэмээн уламжилжээ.

БХУА-ийн үйл ажиллагаа, сургалтын орчинтой танилцлаа

Өнгөрсөн 7 хоногт Нийслэл, дүүрэг, 21 аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга нарын цугларалтад оролцсон бие бүрэлдэхүүн, Дотоодын цэргийн штабын дарга, цагдаагийн хурандаа Р.Чингис орлогч нарын хамт, ҮБХИС-ийн захирлын баталсан төлөвлөгөөний  дагуу бүрэлдэхүүн сургууль, бүтцийн нэгжүүд, мөн БХУА-ийн үйл ажиллагаа, сургалтын орчинтой танилцууллаа. Мөн МУ-ын Ардын багш, доктор (Sc.D), профессор, бэлтгэл хурандаа Г.Мягмаржав академийн бие бүрэлдэхүүнд[…..]

Монголын цанын холбооноос жил бүр уламжлал болгон зохион явуулдаг Цанын ахмадын улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай явагдаж аваргуудаа шалгарууллаа

Уг тэмцээний 50-с дээш насны эмэгтэйчүүдийн ангилалд ҮБХИС-ийн Цэргийн биеийн тамирын тэнхимийн эд аж ахуйн нярав, цанын спортын олон улсын хэмжээний мастер Б.Алтанцэцэг хол тасархай түрүүлж, энгэртээ алтан медаль гялалзууллаа. Арван хэдхэн наснаасаа энэхүү спортоор хичээллэж, амьдралаа холбон өнөөг хүртэл тасралтгүй уралдаж яваа түүний энгэр дэх медаль бүр дуслуулсан хөлс, хичээл зүтгэлийнх нь үр шим[…..]

Багшийн хөгжил, цахим сургалтын төв болон Гадаад хэлний сургалтын төвийн хамтарсан арга зүйн семинар зохион байгуулагдлаа

Багшийн хөгжил, цахим сургалтын төв болон Гадаад хэлний сургалтын төвийн 2023 оны 01 дүгээр сарын ажлын төлөвлөгөөний дагуу хамтран арга зүйн семинар зохион байгууллаа. Семинарын арга хэмжээг нээж Гадаад хэлний сургалтын төвийн дарга дэд хурандаа М.Хонгорзул тус үйл ажиллагааны зорилго, үр дүн, ач холбогдол, цаашид хамтран ажиллах талаар саналаа хэлж оролцогсдод амжилт хүслээ. Семинарын зорилго:[…..]