ДӨРВӨН ЖИЛ ӨНЖСӨН УРЛАГИЙН ИХ НААДМЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЖ ЯВУУЛЛАА

Сүхбаатарын ба байлдааны болон хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Үндэсний батлан хамгаалахын их сургууль 2022 оны 12 дугаар сарын 09 өдөр сонсогч, сурагч, оюутны урлагийн их наадмыг ССОХ-той хамтран урлагийн 15 төрлөөр амжилттай зохион байгуулж явууллаа. Тус урлагийн наадамд Аюулгүй байдлын сургууль, Цэргийн нэгдсэн дээд сургууль, Цэргийн хөгжмийн политехник коллеж, Батлан хамгаалах мэргэжил сургалт үйлдвэрлэлийн […]

Гардан тулааны аваргуудаа шалгарууллаа

Өнгөрөгч ням гарагт ҮБХИС-ийн сонсогч, оюутнуудын гардан тулааны аварга шалгаруулах тэмцээнийг амжилттай зохион явууллаа. Уг тэмцээнд эрэгтэй 6, эмэгтэй 2 жинд 78 тамирчин оролцож ур чадвар, эр зоригоо сорин өрсөлдлөө. Медальт байрт шалгарсан тамирчид 2023 оны Зэвсэгт хүчний аварга шалгаруулах тэмцээнд оролцхоор бэлтгэл сургалтаа эхлүүлээд байна. Спорт сургалтын төв.

“NUM-PARLIAMENT 2022” оюутны загвар хуралдаан боллоо

МУИС-ОУХНУС-ийн харьяа Мини-Парламент клубээс жил бүр зохион байгуулдаг “NUM-PARLIAMENT 2022” оюутны загвар хуралдаан 12 сарын 10-11ний өдрүүдэд 4 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж өндөрлөв. Нээлтийн үйл ажиллагаанд Нийтийн удирдлагын тэнхимийн багш Г.Мягмар болон оюутнуудад зориулж сургалт орсон Төрийн худалдан авах ажиллагааны газрын Цахим худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологийн хэлтсийн ерөнхий гэрээний судалгаа хариуцсан мэргэжилтэн Б.Чойсүрэн[…..]

БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГЫН АКАДЕМИ 2022 ОНЫ ТАЙЛАНГИЙН ХУРЛАА ХИЙЛЭЭ

Батлан хамгаалахын удирдлагын академийн бие бүрэлдэхүүн 2022 оны жилийн гүйцэтгэлийн тайлангийн хурлаа 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгууллаа. Тайлангийн хуралд ҮБХИС-ийн захирал, профессор, бригадын генерал П.Жаргалан оролцов. Энэ үеэр 2022 онд хийж гүйцэтгэсэн ажлуудын зурагт тайлан, төвүүдийн багш нарын бүтээлийн үзэсгэлэн дэлгэлээ.