Эх орон Эрдэм мэдлэг Эр зориг Тэсвэр хатуужил...

ШУТИС-ИЙН МЭДЭЭЛЭЛ, ХОЛБООНЫ ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛИЙН КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЭНХИМИЭС ЗОХИОН БАЙГУУЛСАН ТЭМЦЭЭНД КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЭНХИМИЙН СОНСОГЧ НАР АМЖИЛТТАЙ ОРОЛЦЛОО

ШУТИС-ийн Мэдээлэл, Холбооны Технологийн Сургуулийн Кибер Аюулгүй Байдлын тэнхимээс “CYBER SECURITY, PRIVACY AND SECURE NETWORKING CONFERENCE” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 12-р сарын 22-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү хурал нь мэдээллийн аюулгүй байдлын чиглэлээр суралцаж буй болон сонирхон судалж буй оюутан залуусыг нэгтгэн салбарын тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх, судалгааны ажлыг дэмжих, мэдлэг туршлагаа хуваалцах зорилготой. Хуралд ШУТИС, ҮБХИС, СЭЗИС, ДХИС-ийн оюутнууд оролцож, салбарын олон талт сэдвийг хамарсан илтгэлүүдийг хэлэлцүүлэгдсэн бөгөөд Кибер аюулгүй байдлын тэнхимийн IV дамжааны оюутан Б.Жаргалцэцэг “Нийгмийн сүлжээн дэх цахим халдлагын нөлөөллийн судалгаа” сэдвээр 3-р байр, IV дамжааны дэд түрүүч М.Баяржавхлан “IoT төхөөрөмж рүү чиглэсэн халдлагын судалгаа” сэдвээр амжилттай оролцлоо.

ХАЯГ БАЙРШИЛ:

13300 УЛААНБААТАР, БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ, БНМАУ-ЫН БААТАР Д.НЯНТАЙСҮРЭНГИЙН ГУДАМЖ, 16-Р ХОРОО, УЛААНХУАРАН

ХОЛБОО БАРИХ:

ҮБХИС жижүүр: 480908

Сургалтын хэлтэс: 453164

ЭШИХ: 460650

Санхүүгийн хэлтэс: 455547

Захиргаа удирдлагын хэлтэс: 70150176