Алсын хараа
Аюулгүй байдал, батлан хамгаалахын боловсрол, судалгаа боловсруулалтын ажил, үйлчилгээг олон улсын нийтлэг жишигт хүргэх.
Үнэт зүйлс
- үндэсний язгуур эрх ашиг
- уламжлал, шинэчлэл
- цэрэг, эх оронч үзэл
- эрдэм мэдлэг
- нэр төр, ёс зүй
- нийгмийн хариуцлага
Зорилго
Улс орны тогтвортой хөгжил, аюулгүй байдлыг хангахад шаардлагатай батлан хамгаалах (цэргийн) чадавхыг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх боловсрол, эрдэм шинжилгээ, хүний хөгжлийн орчин үеийн цогц орчинг үе шаттайгаар хөгжүүлж, олон улсын нийтлэг жишигт нийцсэн судалгаанд суурилсан их сургууль болох.
МЭДЭЭЛЭЛ
Боловсролын тогтолцоо
Доктор
Аюулгүй байдал, цэрэг, батлан хамгаалахын 9-н хөтөлбөрөөр цэргийн шинжлэх ухаанаар докторын зэрэг олгох
Магистр
Аюулгүй байдал, цэрэг, батлан хамгаалахын болон нийтийн удирдлагын 27 хөтөлбөрөөр магистрын зэрэг олгох
Мэргэжлийн боловсрол
Цэргийн 20 орчим мэргэжлээр Мэргэжлийн боловсрол олгох
Бакалавр
Цэргийн 9, иргэний 7, нийт 16 мэргэжлээр бакалаврын зэрэг олгох
Ерөнхий боловсрол
Цэргийн сургалттай Ерөнхий боловсролын сургуульд 7 дугаар ангиас элсэлт авч бүрэн дунд боловсрол олгох