МОНГОЛ УЛСЫН ЗЭВСЭГТ ХҮЧИНД МЭРГЭЖЛИЙН АХЛАГЧ БЭЛТГЭЖ ЭХЭЛСНИЙ БОЛОН ҮБХИС-ИЙН БАТЛАН ХАМГААЛАХЫН МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТ-ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТӨВ ҮҮСЭН БАЙГУУЛАГДСАНЫ 30 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН ХУРАЛ БОЛЛОО

Үндэсний Батлан Хамгаалахын Их Сургуулийн Батлан хамгаалахын Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв буюу Ахлагчийн сургууль нь одоогоос 30 жилийн өмнө Батлан хамгаалахын сайдын тушаалаар Цэргийн их сургуулийн харьяанд Ахлагч бэлтгэх төв нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд 30 жилийн хугацаанд сургалтын үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж мянга мянган төгсөгчдийг Зэвсэгт хүчний эгнээнд шилжүүлэн, ажил, амьдралд нь хүргэсэн бахдам түүхтэй. […]

ОЛОН УЛСЫН ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ӨДРИЙГ ТОХИОЛДУУЛАН ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН АЖИЛТАН, АЛБАН ХААГЧДЫНХАА ЭНХРИЙ БЯЦХАН ҮРСТ ХҮҮХДИЙН БАЯРЫН БЭЛЭГ ГАРДУУЛЛАА

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ҮБХИС-ийн ажилтан, албан хаагчдын хүүхдүүдээ баярлуулан хүүхдийн баярын бэлэг гардуулах өдөрлөгийг зохион байгууллаа. Тус өдөрлөгөөр дууны болон хөгжөөнт тэмцээн зохион явуулж авьяаслаг багачууд дуулж бүжиглэн, албан хаагчид маань хүүхдүүдтэйгээ цагийг хөгжилтэй өнгөрүүллээ.

ҮБХИС-ИЙН ХАМТ ОЛОН “ЦЭЦЭРЛЭГТ ЗОРИУЛСАН ХЭРЭГЛЭГДЭХҮҮН’-ИЙГ ГАРДУУЛАН ӨГЛӨӨ

Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудын тоглож хөгжих тав тухтай орчныг бүрдүүлэх, эерэг зөв хандлагыг түгээх, сэтгэхүй бие бялдрыг хөгжүүлэх зорилгоор ҮБХИС, албан хаагчид мөн ССОХ-ны санаачлагаар “Цэцэрлэгт зориулсан хэрэглэгдэхүүн’-ийг Батлан хамгаалахын яамны дэргэдэх “Цоглог”, “Намуун гоё”цэцэрлэгийн хүүхэд, багачуудад нийгмийн хариуцлагын хүрээнд гардуулан өглөө. Тус хэрэглэгдэхүүн нь хөгжилтэй байдлаар 2D ба[…..]

“ДЭЭД БОЛОВСРОЛЫН БАГШИЙН ТАСРАЛТГҮЙ ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ” МОДУЛЬ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Боловсролын ерөнхий газар, Монгол Улсын Боловсролын Их Сургууль хамтран их, дээд сургуулийн багш нарын судалгааны чадавх, мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх цахим сургалтыг 2023 оны 5 дугаар сарын 08-аас 26-ны хооронд Модуль 1: “Судалгааны чадавх хөгжүүлэх” /12 цаг/ Модуль 2: “Багшийн ур чадварыг хөгжүүлэх” /24 цаг/ Модуль 3: “Манлайлах, удирдах ур чадварыг хөгжүүлэх” /12 цаг/ гэсэн[…..]