“ЦУСНЫ ДОНОР’-ЫН ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Цусны донорын эгнээг өргөжүүлэх, цусны донорын сурталчилгааг хүн амын дунд сурталчлах байнгын доноруудын тоог нэмэгдүүлэх зорилгоор цус цуглуулах үйл ажиллагааг Монголын Улаан Загалмайн Нийгэмлэг ҮБХИС-ийн оюутан, сонсогч нартай хамтран зохион байгууллаа. Цусаа хандивласан нийт ҮБХИС-ийн оюутан, сонсогч, албан хаагчдадаа баярлалаа.

СҮХБААТАРЫН БА БАЙЛДААНЫ БОЛОН ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНТ, ЖАНЖИН Д.СҮХБААТАРЫН НЭРЭМЖИТ ҮНДЭСНИЙ БАТЛАН ХАМГААЛАХЫН ИХ СУРГУУЛИЙН, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭЭД СУРГУУЛИЙН 19 ДЭХ УДААГИЙН ТӨГСӨЛТИЙН АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Монгол улсын цэрэг, аюулгүй байдал, батлан хамгаалахын болон төр, хувийн хэвшлийн бүхий л салбарын өндөр мэдлэг, чадвар, ёс зүй, хүмүүжил төлөвшлөөр тэргүүлэгч, шилдэг хүний нөөцийг сурган бэлтгэдэг АБДС-ийн 19 дахь удаагийн төгсөлтийн мөнгөн хонхны баярын хүндэтгэлийн үйл ажиллагаа зохион байгууллаа. Ёслолын ажиллагаанд ҮБХИС-ийн захирал, профессор, Бригадын генерал П.Жаргалан, Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал, доктор[…..]

Нийслэлийн тэргүүний ерөнхий боловсролын “Тэмүүжин Өрлөг’ сургуулийн төгсөх ангийн сурагчдын “Эрдмийн баяр’-ын арга хэмжээ боллоо

Энэ онд тус сургуулийг 60 гаруй сурагч амжилттай төгсөж байна. Тус арга хэмжээг нээж Нийслэлийн ерөнхий боловсролын “Тэмүүжин Өрлөг’ сургуулийн захирал, хурандаа Д.Бат-Эрдэнэ сурагч нартаа амжилт хүслээ. Мөн нийт төгсөгчдийг төлөөлж 12б ангийн сурагч Б.Нандин-Эрдэнэ “Тэмүүжин Өрлөг’ сургуулийг төгсөж буй сэтгэлийн үгээ эрхэм багш нар, анд найзууддаа хэллээ. “Эрдмийн баяр’-ийн арга хэмжээнд ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ[…..]

ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛНО

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн Батлан хамгаалахын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын төлөөлөл, БХЯ, ЗХЖШ, “Монгол цэрэг, эх оронч залуучуудын холбоо” ГҮТББ-тай хамтран 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хүний нөөцийн бодлого, үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудал” сэдэвт эрдэм шинжилгээний хэлэлцүүлгийг ҮБХИС-ийн “Их Эе”[…..]