Бүгд Найрамдах Латви улсад зохион байгуулагдсан “WIND STATS’ Олон Улсын үлээвэр, цохивор хөгжимчдийн уралдаанд ҮБХИС-ийн Цэргийн Хөгжмийн Политехник Коллежийн сонсогч, сурагчид, амжилттай оролцож шагналт байруудад шалгарлаа

Өсвөрийн үлээвэр, цохивор хөгжимчдийн болон мэргэжлийн багш нарын ур чадварыг сайжруулах, туршлага солилцох зорилгын хүрээнд Бүгд Найрамдах Латви улсад зохион байгуулагдсан “WIND STATS’ Олон Улсын үлээвэр, цохивор хөгжимчдийн уралдаанд ҮБХИС-ийн Цэргийн Хөгжмийн Политехник Коллежийн сонсогч, сурагчид, амжилттай оролцож шагналт байруудад шалгарлаа. Уралдаанд: 1. 4 дүгээр ангийн сонсогч Х.Санчир /Кларнет/ 3-р байр Мэргэжлийн багш: а/д Ц.Сүхбат […]

“Эрдмийн бага чуулган-2023” багш, оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө

Аюулгүй байдлын дээд сургуулийн хичээлийн жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “Эрдмийн бага чуулган-2023” багш, оюутны эрдэм шинжилгээний хурал амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тус сургуулийн хэмжээнд нийт багшийн 45, оюутны 37 илтгэл, бүтээл хэлэлцэгдсэнээс Байгаль, техникийн ухааны багшийн шилдэг илтгэлээр МТТ-ийн профессор Т.Уянга, ахлах багш О.Энхцэцэг нарын “Хичээлийн суралцахуйн үр дүн ба үнэлгээний төлөвлөлт” илтгэл[…..]

ОХУ-ЫН ЦЭРЭГ, АГААРЫН ЦЭРГИЙН АТТАШЕ ХОШУУЧ ГЕНЕРАЛ П.В.ПЕТРУНИНЫГ ҮБХИС-ИЙН ЗАХИРАЛ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн захирал, Бригадын генерал П.Жаргалан өнөөдөр уюу 2023.04.05-ны өдөр Оросын холбооны Улсын Элчин сайдын яамны дэргэдэх Цэрэг, агаарын цэргийн атташегаар шинээр томилогдсон хошууч генерал Павел Владимирович Петруныг хүлээн авч уулзлаа. Уулзалтад ҮБХИС-ийн Эрдэм шинжилгээ, хамтын ажиллагаа хариуцсан дэд захирал, доктор \Sc.D\, профессор, хурандаа Б.Өлзийхуяг, БХУА-ийн захирал, Бригадын генерал Л.Онцгойбаяр нар оролцлоо.

“Марш-1” унадаг дугуйн аяллыг Улиастайн гүүрнээс Яармагийн гүүр хүртэл зайд зохион байгууллаа.

Бригадын генерал Л.Онцгойбаяр захиралтай БХУА-ийн бүрэлдэхүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Цэнхэр алт” үндэсний чуулганаас гаргасан зөвлөмж, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх, академийн багш, сонсогч нарын бие бялдрын бэлтгэлжилтийн түвшинг дээшлүүлэх, бие бүрэлдэхүүний дунд эдийн засагт хэмнэлттэй, эрүүл мэндэд тустай дугуй унах хөдөлгөөн өрнүүлж, уриалах, чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор “Марш-1” унадаг дугуйн аяллыг[…..]