Эх орон Эрдэм мэдлэг Эр зориг Тэсвэр хатуужил...

ЦЭРГИЙН ХӨГЖИМИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ

Эрхэм зорилго:

Монгол Улсын Зэвсэгт хүчний урлагийн салбарт мэргэжлийн өндөр ур чадвартай, олон улсын жишигт нийцэхүйц мэргэжилтэн бэлтгэхэд оршино

Түүхэн замнал:
  • Бүрээчийн анги: 1924 онд Ардын цэргийн даргын сургууль /Одоогийн Батлан хамгаалахын их сургууль/-ийн дэргэд байгуулан, цэргийн сургуулийн хөгжмийн салааны хэлбэрээр хөгжимчдийг сургаж байсан түүхтэй
  • Байнгийн дамжаа: 1990 оноос цэргийн үлээвэр хөгжмийн үндэсний боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх асуудал тавигдаж улмаар мэргэжлийн үлээвэр хөгжимчин бэлтгэх, сургууль байгуулах асуудлыг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний жанжин штабын удирдлагаас шийдэж, Цэргийн нэгдсэн дээд сургуулийн дэргэд Цэргийн хөгжимчин бэлтгэх г байгуулах шийдвэр гарлаа. Уг шийдвэрийн дагуу Батлан хамгаалахын сайдын 1991 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 346 тоот тушаал гарч 1991 оны 8 дугаар сарын 5-нд сурагчид элсүүлж, Зэвсэгт хүчний мэргэжлийн урлагийн байгууллагууд, ангиудын үлээвэр найрал хөгжимд мэргэжлийн хөгжимчин, ахлагч бэлтгэх зорилго бүхий тус дамжааг Цэргийн нэгдсэн дээд сургуулийн үлээвэр хөгжмийн байр танхим, хөгжмийн зэмсэг, бусад материаллаг баазыг түшиглэн 3 офицер, 4 ахлагч багш, 38 сурагчтайгаар зохион байгуулжээ.
  • 1992 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Н/19 дүгээр тушаалаар Хөгжмийн тэнхим
  • 1996 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 660 дугаар тушаалаар Цэргийн хөгжмийн сургууль
  • 2003 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Н/04 дугаар тушаалаар Цэргийн хөгжмийн коллеж
  • 2005 оны 47 дугаар тушаалаар Цэргийн хөгжмийн сургууль
  • 2008 онд БХ-ын сайдын Н/05 тушаалаар Хөгжмийн онол, соёлын тэнхим, уран чадварын тэнхимтэй болон өргөжсөн.
  • 2015 оны БХ-ын сайдын Н/08 тушаалаар Хөгжмийн онол, уран чадварын тэнхимтэй болон өөрчилсөн.
  •  
Цэргийн Хөгжмийн Түүх
1924
Ардын цэргийн даргын сургуулийн дэргэд байгуулан, цэргийн сургуулийн хөгжмийн салааны хэлбэрээр хөгжимчдийг сургаж байсан түүхтэй.
1990
Байнгийн дамжаа: 1990 оноос цэргийн үлээвэр хөгжмийн үндэсний боловсон хүчнийг дотооддоо бэлтгэх асуудал тавигдсан
1991
Цэргийн хөгжимчин бэлтгэх курс: Батлан хамгаалахын сайдын 1991 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 346 тоот тушаал гарч зохион байгуулсан.
1992
Хөгжмийн тэнхим: 1992 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн Н/19 дүгээр тушаалаар Цэргийн хөгжимчдийн тэнхим байгуулагдсан.
1996
Цэргийн хөгжмийн сургууль: 1996 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 660 дугаар тушаалаар Цэргийн хөгжмийн сургууль байгуулагдсан.
2003
Цэргийн хөгжмийн коллеж: 2003 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн Н/04 дугаар тушаалаар Цэргийн хөгжмийн коллеж байгуулагдсан.
2005
Цэргийн хөгжмийн сургууль: 2005 оны 47 дугаар тушаалаар Цэргийн хөгжмийн сургууль болохоор өөрчлөгдсөн.
2008
Хөгжмийн онол, соёлын тэнхим, уран чадварын тэнхимтэй: БХ-ын сайдын 2008 оны Н/05 тушаалаар Хөгжмийн онол, соёлын тэнхим, уран чадварын тэнхимтэй болсон.
2015
Өөрчлөгдсөн тэнхимүүд: 2015 оны БХ-ын сайдын Н/08 тушаалаар Хөгжмийн онол, уран чадварын тэнхимтэй болон өөрчлөгдсөн.

ХАЯГ БАЙРШИЛ:

13300 УЛААНБААТАР, БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ, БНМАУ-ЫН БААТАР Д.НЯНТАЙСҮРЭНГИЙН ГУДАМЖ, 16-Р ХОРОО, УЛААНХУАРАН

ХОЛБОО БАРИХ:

ҮБХИС жижүүр: 480908

Сургалтын хэлтэс: 453164

ЭШИХ: 460650

Санхүүгийн хэлтэс: 455547

Захиргаа удирдлагын хэлтэс: 70150176

ХАЯГ БАЙРШИЛ:

13300 УЛААНБААТАР, БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ, БНМАУ-ЫН БААТАР Д.НЯНТАЙСҮРЭНГИЙН ГУДАМЖ, 16-Р ХОРОО, УЛААНХУАРАН

ХОЛБОО БАРИХ:

ҮБХИС жижүүр: 480908

Сургалтын хэлтэс: 453164

ЭШИХ: 460650

Санхүүгийн хэлтэс: 455547

Захиргаа удирдлагын хэлтэс: 70150176