

Эх орон Эрдэм мэдлэг Эр зориг Тэсвэр хатуужил...

БАТЛАН ХАМГААЛАХ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ
АЛСЫН ХАРАА:
Батлан хамгаалах салбарын хэрэгцээ, хөгжлийн хандлагад нийцсэн цэргийн мэргэжилтэн бэлтгэдэг, үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн жишиг сургалт үйлдвэрлэлийн төв байна.
ЭРХЭМ ЗОРИЛГО:
Батлан хамгаалах салбарын хэрэгцээ шаардлагад нийцсэн, даргалах болон гүйцэтгэх албан тушаалын ахлагчийн бүрэлдэхүүнийг чанартай бэлтгэх
Төрийн цэргийн шинэчлэлийн бодлогын хүрээнд 1993.05.31-ний өдөр Батлан хамгаалах сайдын “Ахлагч нарыг бэлтгэх зарим арга хэмжээний тухай” 208 дугаар тушаалд “Монголын ардын цэрэгт мэргэжлийн ахлагч нарыг сургаж бэлтгэх, тэдний мэргэжлийг дээшлүүлэх үүрэг бүхий “Ахлагч бэлтгэх төв”-ийг 1993-1994 оны хичээлийн жилээс эхлэн ”Цэргийн их сургуулийн харъяанд мэргэжлийн тэнхимүүдийг түшиглэн хичээллүүлэх” шийдвэрийн дагуу Ахлагч бэлтгэх төвийг байгуулсан. 2006 оноос эхлэн Зэвсэгт хүчний шинэчлэлийн хүрээнд тус төвийг “Ахлагчийн сургууль” болгон өргөтгөн шинэчилсэн.
Батлах хамгаалахын сайдын 2020 оны А/77 дугаар тушаалаар мэргэжлийн боловсрол олгох үндсэн чиг үүрэгтэй, мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвийн хэв шинжтэй болсон.
Батлан хамгаалахын мэргэшлийн сургалт-үйлдвэрлэлийн төв
1 сар
3 сар
3 сар
1 сар
9 сар