

Эх орон Эрдэм мэдлэг Эр зориг Тэсвэр хатуужил...

АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГУУЛЬ
АБС-ИЙН ЗОРИЛГО
Багш, албан хаагчдын мэргэжлийн чадамжийг дээшлүүлэх, хөтөлбөрийн шинэчлэлийг эрчимжүүлэн зарим сургалтын хөтөлбөрийг үндэсний хэмжээнд магадлан итгэмжүүлэх, сургалт, судалгааны ажлын чанарт ахиц гаргах, оюутанд үзүүлэх үйлчилгээний хүрээг өргөтгөн, сургалтын орчинг сайжруулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэх.
АБС-ИЙН ҮНДСЭН ҮҮРЭГ
Батлан хамгаалах, аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагууд болон төр, хувийн хэвшил, бизнесийн байгууллагад менежмент, эдийн засгийн болон инженер техникийн мэргэжилтэн бэлтгэх. Аюулгүй байдлын сургуульд иргэний боловсролын бакалаврын болон “Нийтийн удирдлага”–ын магистрын сургалтын хөтөлбөр, 1-2 курсын оюутнуудад “Батлан хамгаалах тухай” Монгол улсын хуулинд заасны дагуу “Цэргийн мэргэжил олгох сургалтын хөтөлбөр”-ийг тус тус хэрэгжүүлж байна.
