


Нэг. Ерөнхий зүйл
1.1. Энэхүү журмаар Үндэсний батлан хамгаалахын их сургууль (цаашид ҮБХИС гэх)-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн бакалаврын болон мэргэжлийн боловсролын элсэлтийг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулна.
1.2. Монгол Улсын Дээд боловсролын тухай хууль, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2024 оны А/143 дугаар нэгдүгээр хавсралтаар батлагдсан "Оюутан элсүүлэх журам", Боловсролын сайдын 2024 оны А/228 дугаар "Босго оноо тогтоох тухай" тушаал, ҮБХИС-ийн захирлын 2020 оны А/133 дугаар тушаалаар батлагдсан “Дээд боловсролын бакалаврын зэрэг олгох сургалтын журам”-ыг удирдлага болгон элсэлтийг зохион байгуулна.
1.3. ҮБХИС-ийн бакалаврын болон мэргэжлийн боловсрол олгох хөтөлбөрт элсэхээр хүсэлт гаргасан иргэнийг “бүртгүүлэгч", зохих болзол хангаж элсэлтийн хяналтын тоонд багтсан бүртгүүлэгчийг "элсэгч", элсэлтийг зохион байгуулахаар томилогдсон комиссыг "төв комисс", бакалаврын болон мэргэжлийн боловсролын хөтөлбөрийн комиссыг "салбар комисс", элсэлтийн үйл ажиллагаанд оролцох ажилтныг "комиссын гишүүн” гэнэ.
1.4. Энэхүү журмыг ҮБХИС-ийн http://mndu.gov.mn цахим хаяг, Facebook-ийн “Эрдэм студи” хуудас болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд хүргэнэ.
1.5. Журмын хэрэгжилтэд төрийн захиргааны төв болон бусад байгууллага, олон нийт, эцэг эхийн төлөөлөл, ҮБХИС-ийн удирдлагын зүгээс хөндлөнгийн хяналт тавих нөхцөлийг бүрдүүлнэ.
1.6. Бакалаврын болон мэргэжлийн боловсролын хөтөлбөрт аймаг, орон нутгаас элсэхийг хүсэгчид тухайн аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабт, Улаанбаатар хотоос элсэхийг хүсэгчид ҮБХИС-д Боловсролын яамнаас тогтоосон өдрөөс эхлэн ажлын 10 өдөрт багтаан өөрийн биеэр ирж бүртгүүлнэ.
1.7. ҮБХИС-ийн бакалаврын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь Цэргийн нэгдсэн дээд сургууль, мэргэжлийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нь Цэргийн хөгжмийн политехник коллеж болон Ахлагчийн политехник коллеж байна.
1.8. Бакалаврын болон мэргэжлийн боловсролын хөтөлбөрт элсүүлэх хяналтын тоог захиалагч байгууллага тогтооно.
Бакалавр болон Мэргэжлийн Боловсролын Хөтөлбөрүүд
🎓 Цэргийн нэгдсэн сургууль
Цэрэг, батлан хамгаалахын чиглэлээр Зэвсэгт хүчин, төрийн цэргийн байгууллагын офицерын албанд ажиллах хүсэл, эрмэлзэлтэй, бие хүний төлөвшил, бие бялдар, эрүүл мэндийн шаардлага хангасан иргэнийг захиалагч байгууллагуудын мэргэжил, хяналтын тоо, захиалгын дагуу элсүүлж, үнэ төлбөргүй суралцуулна.
Төгсөгчдөд цэргийн ухааны бакалаврын зэрэг болон дэслэгч цол олгоно.
Мэргэжлүүд:
- 1. Ерөнхий цэргийн команд
- 2. Хуягт танкийн команд
- 3. Артиллерийн команд
- 4. Хуягт танкийн техникийн ашиглалтын инженер
- 5. Цэргийн автотехникийн ашиглалтын инженер
- 6. Цэргийн холбооны инженер
- 7. Цацраг, хими, биологийн хамгаалалт хангалт
- 8. Цэргийн инженер
- 9. Зенитийн артиллерийн команд
- 10. Зенитийн пуужингийн ашиглалтын инженер
- 11. Радиотехникийн команд
- 12. Кибер аюулгүй байдал
- 13. Программ хангамж
- 14. Сүлжээний инженер
- 15. Цэргийн материал хангалтын мэргэжилтэн
1, 2, 3-р ангид 3.2 ба түүнээс дээш голч дүнтэй суралцагч нь ОХУ, БНХАУ, ХБНГУ, Турк, Энэтхэг, Япон, БНСУ зэрэг улсын цэргийн сургуулийн тэтгэлэгт сонгон шалгаруулалтад хамрагдаж, үнэ төлбөргүй гадаадад суралцах боломжтой.
⚙️ Ахлагчийн политехник коллеж
Цэргийн зэвсэглэл, техник, тусгай тоноглол, төхөөрөмжийн чиглэлээр 22 хүртэлх насны иргэнийг мэргэжлийн боловсролын хөтөлбөрт элсүүлэн 1 жилийн хугацаанд үнэ төлбөргүй суралцуулж, цэргийн мэргэжил эзэмшүүлэн Зэвсэгт хүчний ахлагчийн албанд шилжүүлнэ.
Мэргэжлүүд:
- 1. Явган цэргийн байлдааны машины механик жолооч
- 2. Наводчик оператор
- 3. Танкийн механик жолооч
- 4. Зенит техникч оператор
- 5. Артиллерийн бууны наводчик
- 6. Артиллерийн тагнуулчин-гал засварлагч
- 7. Зэвсгийн засварчин-нярав
- 8. Автотехникийн цахилгаанчин
- 9. Автотехникийн засварчин-нярав
- 10. Радиолокацын станцын оператор-планшетчин
- 11. Инженерийн дугуйт машины механик жолооч
- 12. Химийн зааварлагч
- 13. Цахилгаан холбоо, компьютер сүлжээний техникч
- 14. Радиотелеграфчин
- 15. Хуягт тээвэрлэгчийн механик жолооч
🎵 Цэргийн хөгжмийн политехник коллеж
Ерөнхий боловсролын сургуулийн 9-р анги төгссөн, хөгжмийн авьяастай сурагчдыг элсүүлэн үлээвэр, цохивор найрал хөгжмийн чиглэлээр 2.5 жил үнэ төлбөргүй суралцуулж “Мэргэжлийн боловсролын үнэмлэх” олгоно.
Үргэлжлүүлэн 1.5 жил суралцаж “Техникийн боловсролын диплом” авна. Төгсөгчдөд дэд ахлагч цол олгоно.
Хоёр. Элсэгчдэд тавигдах шаардлага
1. Ерөнхий шаардлага
Монгол Улсын иргэн байх; дунд болон түүнээс дээш боловсрол эзэмшсэн; ЭЕШ-ийн босго оноог хангасан, бие бялдар болон ёс суртахуун хэвийн, суурь өвчингүй байх шаардлагатай.
Бакалаврын хөтөлбөр: 17–22 нас; Мэргэжлийн хөтөлбөр: ≤22 нас; эрэгтэй ≥170 см, эмэгтэй ≥165 см өндөртэй, жингийн зохистой харьцаатай байх ёстой.
2. Чөлөөлөгдөх нөхцөл
- Олимпиадын эхний 5 байрт шалгарсан бол ЭЕШ шаардлагагүй
- Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шалгалтыг дүйцүүлсэн бол чөлөөлөгдөнө
- Эрүүгийн хариуцлага хүлээсэн иргэнийг бүртгэхгүй
3. Бүртгэл, төлбөр, шалгалт
ЭЕШ-ийн мэдээллээ шалгаж баталгаажуулах; 6-р зүйлд заасан зардлыг хүлээн зөвшөөрөх шаардлагатай. Монгол хэл бичгийн босго оноо, нэг ЭЕШ хичээлээс босго, эрүүл мэнд, ур чадварын шалгалтад тэнцсэн байх.
4. Босго оноо
- Бакалавр: I-хичээл → 490–550, II-хичээл (ур чадвар) → 490
- Хөгжмийн коллеж: ≥70% амжилттай Математик + Монгол хэл
- Ахлагчийн коллеж: ≥1 ЭЕШ хичээл + ур чадвар, эрүүл мэнд → 490 оноо
5. Ур чадварын шалгалт (Хүснэгт 4)
Доорх шалгуурын 2 ба түүнээс дээш дасгалыг биелүүлж, 100 м эсвэл 1000 м гүйлтэнд заавал тэнцсэн байх шаардлагатай.
№ | Дасгал | Хүйс | Шалгуур | Оноо |
---|---|---|---|---|
1 | Хэвлийн таталт | Эр/Эм | ≥40 удаа | 490 |
2 | 1000 м гүйлт | Эрэгтэй | ≤4:20 | 490 |
2 | 1000 м гүйлт | Эмэгтэй | ≤6:20 | 490 |
3 | 100 м гүйлт | Эрэгтэй | ≤15 сек | 490 |
3 | 100 м гүйлт | Эмэгтэй | ≤18 сек | 490 |
* Заавал 1 гүйлтийн шалгуурт тэнцэх шаардлагатай.
6. Сонгон шалгаруулалт ба мэдээлэл
Элсэгчдийг ЭЕШ бүртгэлийн дугаарын дарааллаар жагсааж, цахим хуудсаар нийтэд мэдээлнэ. Эрүүл мэнд, бие бялдрын шаардлага хангаагүй бол жагсаалтаас хасна. Шалгалтын дүнг 7-р сарын 25-ны 14:00 цагт зарлана.
№ | Хөтөлбөрийн нэр | I-хичээл | Босго | II-хичээл | Босго |
---|---|---|---|---|---|
1 | Ерөнхий цэргийн команд | Математик, Нийгэм судлал | 490 | Ур чадвар | 490 |
2 | Артиллерийн команд | Математик, Нийгэм судлал | 490 | Ур чадвар | 490 |
3 | Хуягт танкийн команд | Математик, Нийгэм судлал | 490 | Ур чадвар | 490 |
4 | Хуягт танкийн техникийн ашиглалтын инженер | Математик, Нийгэм судлал | 490 | Ур чадвар | 490 |
5 | Цэргийн холбооны инженер | Математик, Нийгэм судлал | 490 | Ур чадвар | 490 |
6 | Цэргийн инженер | Математик, Нийгэм судлал | 490 | Ур чадвар | 490 |
7 | Цэргийн автотехникийн ашиглалтын инженер | Математик, Нийгэм судлал | 490 | Ур чадвар | 490 |
8 | Цацраг, хими, биологийн хамгаалалт, хангалт | Математик, Нийгэм судлал | 490 | Ур чадвар | 490 |
9 | Зенитийн артиллерийн команд | Математик, Нийгэм судлал | 490 | Ур чадвар | 490 |
10 | Зенитийн пуужингийн ашиглалтын инженер | Физик, Математик | 490 | Ур чадвар | 490 |
11 | Радиотехникийн команд | Математик, Нийгэм судлал | 490 | Ур чадвар | 490 |
12 | Кибер аюулгүй байдал | Математик, Нийгэм судлал | 490 | Ур чадвар | 490 |
13 | Программ хангамж | Математик, Физик | 550 | Ур чадвар | 490 |
14 | Сүлжээний инженер | Математик, Физик | 490 | Ур чадвар | 490 |
15 | Цэргийн материал хангалтын мэргэжилтэн | Математик | 490 | Ур чадвар | 490 |
📝 5. Элсэгчээр бүртгэх
07 сарын 28-нд 14:00–17:30 цагт “ҮБХИС-д суралцах эрхийн бичиг” олгоно. Ирээгүй бол оноогоор дараагийн бүртгүүлэгчид шилжүүлнэ.
Материал бүрдүүлэлт:
- Иргэний үнэмлэх
- Боловсролын гэрчилгээ
- Сурагчийн хувийн хэрэг
- Цэргийн тодорхойлолт (ахлагч нарт)
- 3x4 хэмжээний зураг – 4ш
- Гурван үеийн намтар
- Цагдаагийн тодорхойлолт
Суралцах гэрээ байгуулж, эрхийн бичгийг бусдад шилжүүлэхийг хориглоно.
💰 6. Элсэлтийн шалгалтын зардал
- Эрүүл мэндийн үзлэгийн төлбөр
- Сургалтын систем ашиглалтын төлбөр
- Цэргийн бэлтгэлийн зардал
- Гэнэтийн ослын даатгал
📨 7. Өргөдөл, гомдол шийдвэрлэх
Элсэлтийн гомдлыг 07 сарын 28, бэлтгэлийн гомдлыг 08 сарын 25 хүртэл хүлээн авна.
- 5 хоногт шийдвэрлэнэ
- Хариу бичгээр эсвэл биечлэн мэдэгдэнэ
📋 8. Бусад
- 08 сарын 01–28: Цэргийн бэлтгэл сургалт + тангараг өргөх
- Хөтөлбөрийн танилцуулга, зөвлөгөө өгөх
- Бакалаврын дипломтой элсэгчдийг тусгай журмаар элсүүлнэ
📞 Холбоо барих
Сургалтын хэлтэс: 453164 | info@mndu.gov.mn
Жижүүр: 480908
Хаяг: Баянзүрх дүүрэг, 16-р хороо, Улаанхуаран, Улаанбаатар
Веб: www.mndu.gov.mn