Эх орон Эрдэм мэдлэг Эр зориг Тэсвэр хатуужил...

Батлан хамгаалахын удирдлагын академи

АЛСЫН ХАРАА:

Үндэсний цэргийн урлагийн мэдлэг оюуны манлайлагч сургууль болох.

ЭРХЭМ ЗОРИЛГО:

Аюулгүй байдлын батлан хамгаалагч, хөгжлийн тэргүүлэгч, зөв хандлагатай төрийн цэргийн удирдах албан тушаалтныг бэлтгэхэд оршино.

БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГЫН АКАДЕМИЙН ТҮҮХ:

Батлан хамгаалахын удирдлагын академи /БХУА/ нь анх Батлан хамгаалахын сайдын 1993 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 19 дүгээр тушаалаар “Оперативийн факультет” нэртэйгээр байгуулагдаж, Монгол улсын Зэвсэгт хүчин дотооддоо цэргийн дээд боловсролтой удирдах офицер бэлтгэж эхэлсэн. Цэргийн шинэчлэлийн бодлогын хүрээнд ЦИС-ийн бүтэц, зохион байгуулалтыг боловсронгуй болгох зорилгоор 1996 онд “Команд штабын институт” болж, улмаар 1999 оны Монгол Улсын Засгийн газрын “Сургуулийг өөрчлөн зохион байгуулах” тогтоолыг үндэслэн 1999 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн Батлан хамгаалахын сайдын 13 дугаар тушаалаар “БАТЛАН ХАМГААЛАХЫН УДИРДЛАГЫН АКАДЕМИ” болон өргөжин зохион байгуулагдсан.
Өнөөдөр тус академи нь удирдлага, эрдэм шинжилгээ, сургалтын алба, Цэргийн стратеги, Цэргийн удирдлагын болон Аюулгүй байдал, энхийг дэмжих ажиллагааны гэсэн 3 төв, нийт – 21 офицер, ахлагч, багш, судлаачийн бүрэлдэхүүнтэйгээр сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг явуулж Батлан хамгаалахын хүний нөөцийг бэлтгэх бодлогын хүрээнд “Оператив-тактик, цэргийн удирдлага”-ын мэргэжлээр магистрын зэрэг олгох, албан тушаалын болон мэргэшүүлэх шаталсан сургалтыг явуулж батлан хамгаалах бодлого, зорилт, чиг үүргийг хэрэгжүүлэх чадавхитай хүний нөөцийг бэлтгэж байна.

БХУА-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Алхамууд
1
Төрийн цэргийн байгууллагад цэргийн дээд боловсролтой, операц-тактик, цэргийн удирдлагын мэргэжилтэй, цэргийн ухааны магистрын зэрэгтэй офицеруудыг бэлтгэх.
2
Төрийн цэргийн байгууллагын удирдах офицерууд, төрийн болон нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтныг цэрэг-стратегийн бэлтгэл-д сургах.
3
Цэргийн шинжлэх ухааныг хөгжүүлэх, цэргийн онол, урлагийн талаар эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах.
Минимал Timeline
1993
Оперативын факультет — БХ-ын сайдын 1993 оны 01-р сарын 13-ны өдрийн 19 тоот тушаал
1996
Команд штабын институт — БХ-ын сайдын 1996 оны 11-р сарын 25-ны өдрийн 660 тоот тушаал
1999
БХУА — БХ-ын сайдын 1999 оны 5-р сарын 20-ны өдрийн 13 тоот тушаал

Сургалтын материаллаг бааз болон сургалтын орчин

Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Батлан хамгаалах яамны дэмжлэгтэйгээр улсын төсвийн 6.9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар баригдсан шинэ хичээлийн байранд 2021 оны 10 дугаар сарын 15-наас хичээл сургалтыг зохион байгуулан явуулж байна.

Тус академи нь “Их хаад”, “Залуу жанжин”, “Өрлөг жанжин” лекцийн заалнууд болон “Харилцан ажиллагааны танхим”, “Бялдаржуулах төв” зэрэг иж бүрэн тоноглогдсон хичээл сургалтын зориулалттай байруудтай.

Эрдэм шинжилгээ, сургалтын алба

Академийн сургалтад мэдээллийн дэвшилтэт технологийг ашиглах, сургалтын виртуал орчныг бүрдүүлэх, эрдэм шинжилгээ судалгаа, туршилтын ажлыг үр өгөөжтэй зохион байгуулах, сүлжээний серверийг өргөжүүлэх, цаасгүй технологийг хэрэгжүүлэх, төрийн болон албаны нууцын горимыг сахиулах, мэргэжлийн аюулгүй байдлыг хангах, хичээлийн байрны ашиглалт, сургалтын хэвийн үйл ажиллагааг хангахад дэмжлэг үзүүлэх ажлыг төлөвлөн зохион байгуулж байна.

Сургалтын үйл ажиллагаа:

1. Боловсролын
зэрэг олгох сургалт:
“Операц-тактик, цэргийн удирдлага” мэргэжил олгох сургалт
/2 жил/
2. Албан тушаалын
сургалт
• Стратегийн дамжаа /2 сар/
• Команд-штабын дамжаа /8 сар/
• Батальон /дивизион/ захирагчийн дамжаа /3 сар/
3. Мэргэшүүлэх
сургалт:
• Аюулгүй байдлын дамжаа /2 сар/
• Штабын офицерын дамжаа /2 сар/
• Ахлагчийн дээд дамжаа /3 сар/

ХАЯГ БАЙРШИЛ:

13300 УЛААНБААТАР, БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ, БНМАУ-ЫН БААТАР Д.НЯНТАЙСҮРЭНГИЙН ГУДАМЖ, 16-Р ХОРОО, УЛААНХУАРАН

ХОЛБОО БАРИХ:

ҮБХИС жижүүр: 480908

Сургалтын хэлтэс: 453164

ЭШИХ: 460650

Санхүүгийн хэлтэс: 455547

Захиргаа удирдлагын хэлтэс: 70150176