Эх орон Эрдэм мэдлэг Эр зориг Тэсвэр хатуужил...

Эрдмийн сургууль

Зорилго

Боловсролын бакалаврын болон магистрын зэрэгтэй суралцагчдад батлан хамгаалах судлал, цэргийн шинжлэх ухаан, аюулгүй байдал судлал, удирдахуйн ухаанаар ахисан түвшний боловсрол олгох сургалт зохион байгуулж, эрдэм шинжилгээ, судалгааны арга зүй эзэмшүүлж, мэргэшсэн судлаач, эрдэмтдийг бэлтгэх.

ҮНДСЭН ҮҮРЭГ
  • Ахисан түвшний боловсролын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах
  • Ахисан түвшний сургалтын агуулга, стандартыг боловсруулах, тэдний уялдааг хангах, хэрэгжилтийг зохион байгуулах;
  • Ахисан түвшний сургалтад дээд боловсролын сургалтын арга зүйн шинэлэг технологийг нэвтрүүлэх, түүнийг хөгжүүлэх, гадаад дотоодын их дээд сургуулиудын шилдэг туршлагыг судлах, нутагшуулах ажлыг зохион байгуулах
  • Ахисан түвшний боловсрол олгох сургалтын хөтөлбөрүүдийн хичээлийн стандартыг мөрдүүлэх, шинэ агуулгаар баяжуулж, хөгжүүлэх
  • Магистрант, докторантуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын чадавхыг нэмэгдүүлэх, их семинар, эрдэм шиинжилгээний хурал зохион байгуулах;
  • Магистрант, докторантуудын судалгааны ажлын сэдвийг хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангах, хуралдааны тогтоолыг их сургуулийн удирдлагад танилцуулж, шийдвэр гаргуулах;
  • Магистрант, докторантуудад үзүүлэх үйлчилгээг боловсронгуй болгох, мэдээллийн нэгдсэн санг үүсгэн баяжуулах;
  • Их сургуулийн магистрын зэрэг хамгаалуулах зөвлөл, их сургуулийг түшиглэсэн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг хангах, хуралдааны бэлтгэл ажлыг хангах, хуралдааны тогтоолыг их сургуулийн удирдлагад танилцуулж, шийдвэр гаргуулах
Эрдмийн Түүхэн Замнал
1992
Эрдэм шинжилгээ, адъюнктурын тасаг
1996
Эрдмийн зэргийн сургалтын алба
1999
Эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бодлого зохицуулалтын тасаг
2001
Эрдэм шинжилгээний алба
2006
Докторантур, магистрантурын сургалт, эрдэм шинжилгээний алба
2008
Докторантур, магистрантурын сургалтын алба
2010
Эрдэм шинжилгээ, доктор, магистрын сургалтын алба
2015
Боловсрол сургалтын хэлтсийн бүрэлдэхүүн
2017
Ахисан түвшний сургалтын алба
2022
Эрдмийн сургууль

ХАЯГ БАЙРШИЛ:

13300 УЛААНБААТАР, БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ, БНМАУ-ЫН БААТАР Д.НЯНТАЙСҮРЭНГИЙН ГУДАМЖ, 16-Р ХОРОО, УЛААНХУАРАН

ХОЛБОО БАРИХ:

ҮБХИС жижүүр: 480908

Сургалтын хэлтэс: 453164

ЭШИХ: 460650

Санхүүгийн хэлтэс: 455547

Захиргаа удирдлагын хэлтэс: 70150176